Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Таргалуулдаг 10 зүйлс

Таны өдөр тутмын амьдралын хэв маяг чинь таргалах үндсэн шалтгаан болдог гэвэл та итгэх үү? Үүнд хоолны дэглэм огт хамаагүй аж.

Электрон шуудан.
Та хажуугийн өрөөнд байгаа ажлынхаа газрын хvмvvстэй электрон шуудангаар харилцдаг уу? Эсвэл утсаар холбогддог уу? Ийм байдалтай нэг жил өнгөрөхөд та өөрөө ч мэдэлгүй огцом таргалж эхлэнэ. Энэ байдлаар үргэлжилбэл жил болгон нэг кило нэмэх .
Сахар орлуулагч.
Та турахын тулд кофе, цай уухдаа сахар орлуулагч хэрэглэж байна уу? Эрдэмтдийн судалгаа эдгээр чихэр орлуулагч нь бие организмын калори хуваарилах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс сахар орлуулагчаас бас татгалзах хэрэгтэй.
Пестицид.
Та удаан хугацааны турш мах болон өөх тостой шарсан төмс зэргийг идэхгvй зөвхөн жимс ногоогоор хооллож байна уу? Гэсэн хэдий ч турахгvй байгаад гайхаж байна уу? Гол шалтгаан нь таны идэж байгаа ногооны салатанд байгаа юм. Тvvхий ногоонд олон тооны пестицид байдаг аж. Ялангуяа сайн угааж цэвэрлээгvй ногоонд. Пестицид нь хортон шавьж устгах зориулалттай тул бидний бие организмд муугаар нөлөөлөх нь их. Ногоог сайн угааж хэрэглэх хэрэгтэй. Буцалсан усаар угаах нь сайн аж.
Жимсний шvvс.
Фруктозтой шvvс нь хоол идэх дуршлыг саармагжуулж цатгалан юм шиг байдал vvсгэдэг. Бие организмд хэрэгцээт амин дэмийг хангаж чаддаггvй. Тиймээс vvнийхээ оронд нэг бvтэн жимс идсэн нь хавьгvй дээр. Орой нь  ямар ч тамир тэнхээгvй болж ихээр өлсөх нь бий.
Түргэн хоолны салат.
Та тvргэн хоолны газар ороод зөвхөн салат иддэг гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Эрдэмтдийн судалснаар, тvргэн хоолны газрын салатын илчлэг нь гамбургерийнхаас илvv байдаг.
Зурагт.
Зурагт их vзэх нь  нvдний хараа муудахаас гадна биеийн  галбир алдагддаг байна. Зурагт vзэж сууснаас зvгээр хөдөлгөөнгvй суух нь илvv сайн болохыг бас нөгөө эрдэмтэд тогтоосон байна. Зурагт vзэхэд зvрх судасны цохилт, даралт, бодисын солилцоо ихэд буурч цагийн дотор 20-30 калорий илчлэг алддаг гэнэ.
Өөх тос. 
Өөх тос хvнийг таргалуулдаг гэсэн хамгийн тvгээмэл ойлголт байдаг. Харин бодит байдал дээр бүр эсрэгээр аж. Бидний бие организмд чухал хэрэгтэй зvйлийн нэг нь өөх тос. .Хvний биеийн жинд ч нэг их нөлөөлөөд байдаггvй ч хэрэв дутагдах юм бол бие организм нь тvvнээс өөр, жинхэнэ хортой бодис нэхэж эхэлдэг байна. Жишээ нь, шарсан төмс г.м.
Хар талх.
Таргалахгvй гэж цагаан талхнаас татгалзаж оронд хар талх идэх нь төөрөгдөл. Бvх төрлийн сортын гурилаар хийсэн талх таргалуулдаг байна.
Нойргvй шөнө.
 Шөнийн унталт нь хамгийн чухал гэдгийг хэзээ ч мартаж болохгvй. Нойргvйдэл нь бодисын солилцооны хурдыг саармагжуулж метаболизмыг өөрчилдөг.
Таны хайрт.
Бvх зvйлээ хайрттайгаа хамтран яг таг хувааж хийх нь зvйтэй ч хоол хvнсээ яг ижилхэн хувааж идсэний хэрэггvй. Энэ нь таргалах нэг нөхцөл гэнэ шvv.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж