Сүхбаатарын талбайг цэцгэн мандлаар гоёж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайг цэцгэн мандлаар гоёж байна

Хотын  маань төв талбай өнгө засч эхэллээ.

Нийслэл хотыг ногоон байгууламжаар чимэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Соёолж” төвд захиалан хийлгэсэн цэцгэн мандлаар Сүхбаатарын талбайг гоёж байна. Зөвхөн Сүхбаатарын хөшөөг тойруулах бус гэрлийн шонд хүртэл цэцгийн мандал бий болгож байгаа юм. Энэ удаад хөрсөнд нь суулгахгүйгээр тусгай вар, савтай нь байрлуулж байгаа аж. Учир нь хүчтэй салхи салхилж, хүйтэрсэн үед дулаан газар зөөвөрлөн хамгаалж, төсвөө хэмнэх зорилготой ажээ. Нийслэлд цаашид энэ мэтчилэн ногоон байгууламж байгуулах ажлыг эрчимтэй үргэлжлүүлнэ гэдгийг Хотын удирдлагууд онцолж байна. Цэцгийн мандлаа битгий гэмтээгээрэй.












NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж