Хунтайж Филиппийн бие чилээрхэв үү?

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Хунтайж Филиппийн бие чилээрхэв үү?

Их Британийн хатан хаан II Элизабетийн нөхөр, хунтайж Филипп саяхан Лондон хотноо болсон нэгэн чухал уулзалтын үеэр биеийн байдал нь сайнгүй харагдсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. Тэрээр Сент-Жеймсийн ордонд болсон “Royal National Institute”-ийн ёслолд оролцсон юм байна.  

Хатан хаан II Елизабетагийн хаанчлалын 60 жилийн ойн гол арга хэмжээнүүд энэ өдрүүдэд болж байгаа. Гэтэл хунтайжийн бие чилээрхсэн бол дээрх ёслолуудад оролцохгүй байх гэсэн таамаг ч хэвлэлүүд гаргаж байна. Өнөөдөр л гэхэд Их Британид хатан хаан II Елизабетагийн хаан сэнтийд заларсны 60 жилийн ойн арга хэмжээний шашны гол хурал болж байгаа юм. 

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж