
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл маргааш сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийх ажээ. Нээлттэй ярилцлага 12.30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхлэх юм байна. Шинэчлэлийн Засгийн газраас соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэрээр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгнө хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.