“Nike”-ийн ажилчид цагдаа нартай мөргөлдөв

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

“Nike”-ийн ажилчид цагдаа нартай мөргөлдөв

Америкийн спорт хувцасны алдарт “Nike” брэндийн Камбож дахь үйлдвэрийн ажилчид дахин жагсаал, цуглаан зохион байгуулж, цагдаа нартай мөргөлджээ. “Nike”-ийн үйлдвэрийн олон зуун ажилчид цалингаа нэмэхийг шаардан Камбожийн нийслэлд жагссан байна. Мөргөлдөөний улмаас 20 цагдаа, 10 ажилчин гэмтэж шархдан, долоон хүн баривчлагджээ. “Nike” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Камбожийн “Sabrina” бэлэн хувцасны үйлдвэрт 3000 гаруй хүн ажилладгийн ихэнхи нь эмэгтэйчүүд байдаг аж. 

Үүнээс өмнө өнгөрсөн тавдугаар сарын 21-нд “Sabrina” бэлэн хувцасны үйлдвэрийн хэсэг эмэгтэй ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардан, жагсаал зохион байгуулж, энэ үеэр цагдаа нар тэдний эсрэг бороохой, саваа ашигласан нь нилээд шүүмжлэл дагуулсан юм. Жагсаалын үеэр нэгэн эмэгтэйн хүүхэд зулбаж, 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Үйлдвэрийн ажилчдын зүгээс хөдөлмөрийн хөлсөө сард дунджаар 88 ам.доллар болгож, 14 ам.доллараар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. 

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж