Чингэлтэй хайрханы хишиг барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Чингэлтэй хайрханы хишиг барилдаан болно

Монгол бөхийн түүхэн дэх Арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 09-нд 14.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох ажээ. Энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уг барилдаанд зодоглох аж.  Барилдааныг МҮБХ, Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “АПУ” компани хамтран зохион байгуулах юм байна.

Харин уг барилдааны урд өдөр буюу бямба гаригт зуны бөхийн баярын өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан 11.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох аж.

Утас :456978, 88085308, 99043264

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж