“Coal Processing and Mining Technology” үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

“Coal Processing and Mining Technology” үзэсгэлэн нээгдлээ

“Coal Processing and Mining
Technology” үзэсгэлэн өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн
танхимд нээгдлээ. Үзэсгэлэнг тус танхим “Universal Expo Group”-тэй
хамтран зохион байгуулж байгаа юм. “Universal Expo Group”-ийн
Маркетингийн менежер Кэн Карделл үзэсгэлэнг нээхдээ “Монголд энэхүү
үзэсгэлэнг энэ жил анх удаа нээж байгаадаа баяртай байна. Дараа
дараагийн жилүүдэд уламжлал болгон зохион байгуулахаар ярьж байгаа”
гэсэн юм.

Тус групп дэлхийн олон оронд энэхүү үзэсгэлэнг  зохион
байгуулдаг бөгөөд менежментийн баг нь 100 гаруй жилийн туршлагатай аж.
Монголын экспортлогчдын холбоо үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд холбооны
Ерөнхийлөгч Д.Галсандорж “Монголын уул уурхай ба уул уурхайн
бүтээгдэхүүний экспорт”-ын талаар илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ
Монголд уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах талаар холбооноос
дэвшүүлсэн саналыг танилцуулав.   
Үзэсгэлэнд 20 орчим компани
оролцож байна. Тэдний нэг “Бриз Прожект”-ийн Гүйцэтгэх захирал Йохан
П.Дрейгэрээс үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдэлийг нь сонслоо.

Үзэсгэлэнд танай компани ямар зорилготой оролцож байна вэ?

Монголын
уул уурхайн салбарт нүүрсний олборлолт нэмэгдэж байна. Тиймээс бид
Монголыг сонирхож байгаа юм. Энэ үзэсгэлэнд оролцсоноор бидэнд
өөрсдийгөө монголчуудад таниулах сайхан боломж нээгдэж байна.   

Монголын компаниудтай ямар чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа вэ?

Бүх
салбарт хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Гэхдээ уул уурхайн салбарыг
түлхүү сонирхож байна. Хүнд даацын тоног төхөөрөмж тээвэрлэх боломж
байгаа эсэхийг судалж байна.

Танай компани дэлхийн хэчнээн оронд үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

Бид
Аргентин болон Бразилийн компаниудтай хамтарч ажилладаг. Америк,
Энэтхэг, ОХУ-д үйл ажиллагаагаа явуулдаг. Удахгүй Хятадад манай салбар
нээгдэнэ. Мөн Монголыг сонирхож байна.

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж