“Орон нутгийн хөгжилд- Олон нийтийн оролцоо” чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

“Орон нутгийн хөгжилд- Олон нийтийн оролцоо” чуулган эхэллээ

“Тогтвортой Амьжиргаа-II” төслийн газар, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн Яам хамтран өнөөдөр Төрийн ордны “Их танхимд”  бүх аймаг, сумдын төлөөлөл бүхий 400 -гаад зочин төлөөлөгчид чуулахаар болжээ.

Чуулганаар орон нутгийн хөгжлийн чиг хандлага, иргэдийн оролцоо, ил тод хариуцлагатай засаглалыг бий болгох, хамтдаа хөгжих арга замыг хэлэлцэнэ. Мөн орон нутгийн хөгжлийн чиг хандлага, иргэдийн оролцоо, ил тод хариуцлагатай засаглалыг бий болгох, хамтдаа хөгжих арга замыг тодорхойлох аж.
Энэхүү чуулга уулзалтаас орон нутгийн хөгжилд иргэдийг идэвхитэй татан оролцуулахад бодлого боловсруулан, шийдвэр гаргагч, орон нутгийн удирдлагад зориулан зөвлөмж гаргаж иргэдийг уриалахаар төлөвлөжээ.

Тогтвортой амьжиргаа төсөл анх  2002 онд найман аймагт хэрэгжиж эхэлсэн бол эдүгээ бүх аймаг, хот, 329 сумдад  нийгмийн үйлчилгээний байгууламжийн нөхцөл , дэд бүтцийг   сайжруулах олон зуун  төслүүдийг иргэд, олон нийтийн оролцоо, санал санаачилгаар хэрэгжүүлж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж