Азийн шилдэг туршлагаас суралцах семинар болно

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Азийн шилдэг туршлагаас суралцах семинар болно

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо Азийн хөгжлийн банктай хамтран “Инноваци болон хөгжилд Азийн шилдэг туршлагаас суралцах нь” төслийн Үндэсний семинарыг өнөөдөр Гадаад Харилцааны Яамны хурлын их танхимд зохион байгуулна.

Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл оролцоно. Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Кён Хи Их сургууль, БНСУ-ын Хөгжлийн институтын багш, профессорууд, БНХАУ, болон Энэтхэг, Малайз улсуудын технологи, инновацийг амжилттай хөгжүүлсэн туршлагын талаар мэдээлэл хийнэ. Мөн  гадаадын шууд хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн болон шинжлэх ухаан, технологийн бодлого, мэдээлэл харилцааны бодлого, хүний нөөцийн бодлого гэсэн дөрвөн чиглэлийн илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж