500 сая ам.долларын зээлийг юунд ашиглах вэ? | News.MN

500 сая ам.долларын зээлийг юунд ашиглах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

500 сая ам.долларын зээлийг юунд ашиглах вэ?

Ерөнхий сайд С.Батболд:

-Эрхэмсэг
ноён Вень Зябаогийн та­лаас уул уур­хайн томоохон төс­лүү­дэд Хятадын
аж ахуйн нэгжүүдийг орол­цуу­­лах сонирхлоо илэр­хий­лэхийн зэрэгцээ 500
сая ам.долларын хөн­гөлөлттэй зээлийг өмнө нь олгохоор шийдвэрлэсэн 300
сая ам.доллар дээр нэмж олгохоор болсныг мэдэгд­лээ. Энэ хөнгөлөлттэй
зээлийг Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл
хөгжүүлэхэд тэргүүлэх ээлжинд ашиглах талаар ажиллах болно.

Сангийн сайд С.Баярцогт:

-БНХАУ-ын
талаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох бололцоотой гэдгээ
хэллээ. Үүнийг Засгийн газрын баталгаа гаргалгүй шийдэх боломжтой
гэдгийг хэлэлцээрийн явцад шийдлээ. Үүнийг боловсруулах үйлдвэр
байгуулах чиглэлээр ашиглах боломжтой. Сая амласан 50 сая юанийн
буцалтгүй тусламжийг Улаанбаатарт байгуулах Бээжингийн гудамжны
тохижилт, үлдсэн хэсгийг Налайх орчимд байгуулах ШУТИС-ийн оюутны
хотхонд зарцуулахыг дэмжсэн. Ингэж 50 сая юанийн буцалтгүй тусламж
нэмэгдсэнээр нийт буцалтгүй тусламжийн хэмжээ 382 сая юаньтай тэмцэх
хэмжээнд хүрээд байна.

Гадаад харилцааны сайд
Г.Занданшатар:

-БНХАУ-ын Тө­рийн зөвлөлийн
Ерөн­­­­хий сайд Вень Зя­бао боловсруулах аж үйлдвэр, түүний до­­­тор
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бо­ловс­руулах, хэмүү өр­төг шингэсэн
эц­сийн бү­тээгдэхүүн үйлд­вэр­­­­лэх зориулалтаар 500 сая ам.долларын
хөнгөлөлттэй зээлийн шугам нээ­хээр болсныг манай тал талархан хүлээж
авч байгаа.

Д.ОЮУН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Wrodampomia 2010-06-07 95.133.30.30

����� �����

Avatar

khongor 2010-06-07 202.55.191.37

timee hun zuger yum ugduggui ter nemen ortog shingesen gej ter uildveruud ni ugaasaa hujaa nariih ni oorih ni uildveruud bdag gesen mongolchuud bid nart zeel uguh neriidleer hujaa nariigaa demjij bidnees daraa ni garguulj avah gejaga l uls daa bolgoomchtoi l bsan ni dr bh

Avatar

irgen 2010-06-07 166.187.32.229

yun Beegingiin gudamj be ingeed l zeel avsnii hariud Beejin gudamj neej bgaa bgaa yum baihdaa udahguiBEEJIN toirog daraa ni muj geh baihdaa bi l lav eserguutsej bna

Avatar

irgen 2010-06-07 202.180.218.254

khun zugeer yum ogdoggui bailgui dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж