Зургадугаар сарын 7 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Зургадугаар сарын 7

Зургадугаар сарын 7-ны баяр

Австрали үндэслэгдсэний өдөр

Swan River, буюу Хунт гол нь Баруун Австралийн өнөөгийн  бэлгэдэл болдог

Үндэслэгдсэний өдөр (Foundation Day)  нь Австралийн тивийн гуравны нэгний жил тутмынх нь албан ёсны баяр болдог. Яг ийм хэмжээг  тус орны хамгийн том муж болох Баруун Австрали эзэлдэг. Энэ муж тэнд ганцаараа өвөл зуны цагт ордоггүй. Түүнээс болоод бусад мужуудынхаа доог тохуу болж байдаг аж

Харин тэд өөрсдийн түүхэнд нямбай ханддаг тиймээс ч Үндэслэгдсэнийхээ өдрийг жил бүр тэмдэглэдэг ажээ.

Баруун эрэгт 1829 оны зургадугаар сарын 1-нд буусан анхны шилжин суугчид Британиас Ногоон тив хүрэх замаа Хунт гол дээр төгсгөсөн юм. Тэд ахмад Жеймс Стирлингийн даргалсан Пармелия хөлөг онгоцоор ирцгээжээ.
Хүчтэй салхи шуурга тэднийг хэд хоног эрэгт буулгахгүй байсан бөгөөд хожим эрэгт буусан ч 1-ний өдрийг тэд Үндэслэгдсний өдөр гэж тооцох болжээ. Мөн тэр жилдээ тэд Перт хотын суурийг тавьсан байна. Өнөөдөр тэд амралтын өдрөө уртасгахын тулд өөрсдийн баярыг зургадугаар сарын эхний даваа гаригт тэмдэглэх болсон байна. Он жилийн турш анхны шилжин суугчид дээр италичууд, грекүүд нэмэгдсэн ба Өнгөрсөн зууны дунд үеэс немцүүд, голландууд, хорватууд, македончууд нэмэгдсэн байна. Шилжин суугчдын гурав дахь давалгаа нь Зүүн Өмнөд Ази, Өмнөт Африкаас игаран ирцгээх болжээ. Одоо Баруун Австралид янз бүрийн соёл иргэншилтэй хоёр сая хүн амьдардаг. Тэд 170 хэлээр ярьж, 100 орчим шашныг шүтдэг ажээ. “Мужийн жилийн иргэн” гэсэн хамгийн хүндтэй цолоо энэ өдрөөр олгодог ажээ. Мужийн захирагчийн толгойлсон Үндэслэгдсэний өдрийн бүжигт наадам (Foundation Day Ball) мужийн Засгийн газрын ордонд болдог.

Мальтийн үндэсний баяр

Мальтад 1919 оны бослогын Сетте Джуньо (Sette Giugno) гэх үндэсний баярын өдөртөй. 1919 оны энэ өдөр Их Британийн цэрэг тусгаар тогтнолоо зарлахыг хүссэн арлынханы жагсаалыг бууджээ. Тэр үеэр дөрвөн хүн алагдсан байлаа.  Жил бүрийн зургадугаар сарын 7-нд тусгаар тогтносон Мальтийн парламентын дарга ард олныхоо өмнө үг хэлэн тэр өдрийг сануулж байдаг гэнэ. Булаан эзлэгчдийн хоригчдын оршуулсан Аддолоратын оршуулгын газарт бүгд цэцэг тавин улс орны удирдлага оролцсон олон нийт нэг минутын гашуудлыг зарладаг ажээ.

Өдрийн ишлэл

"…Эрхэм дээдэс хаантан улс орны шинэ Засгийн газрыг байгуулах чадваргүйгээ илэрхийлэн хэлсэн учир… Спортинг (парламент) энэ өдрөөс эхлэн Шведтэй байгуулсан байсан униигаас гарсаны засвартай Үндсэн хуулийн дагуу хаантны гүйцэтгэж байсан засаглалын эрхийг танхимд шилжүүллээ”
(1905 оны Норвегийн парламентын шийдвэрээс)
Энэ өдрөөс эхлэн орчин үеийн тусгаар тогтносон Норвеги улс оршин тогтнож байна. Зурагт: Норвегийн шинэ хаадын гэр бүл. Данийн жонон Карл (ирээдүйн VII Хокон ван), түүний эхнэр Мод, хүү Александрын (ирээдүйн ван V Улаф) хамт. 1905 он.

Норвеги өөрийн парламент ба Засгийн газартай байсан ч түүнийг хөрш Шведын ван II Оскар захирч байлаа. Салан тусгаарлах санаа нь Шведын Засгийн газар норвегичуудад өөрийн консулын албыг хийхэд нь саад тавьж байснаас гарч ирсэн гэнэ. Норвегийн Засгийн газар огцорсон ч хаан түүнийг нь зөвшөөрсөнгүй. Ингээд Норвегиуд униигаас гарч өрх тусгаарлахаар шийдсэн юм. Бүх нийтийн санал асуулгаар дөнгөж 184 норвеги хүн л унийн төлөө байжээ. Ингээд Норвеги Шведээс тусгаарлан хаан ширээндээ Данийн жонон Карлыг урьсан байлаа. Гэвч Карл хаант засаглалын талаар бүх нийтийн санал асуулгын дүнг харж байж ван болно гэсэн байлаа. Бүх нийтийн санал асуулгаар норвегичуудын 79 хувь нь Үндсэн хуульт хаант засаглалыг дэмжжээ. Карл Тронхейм хотноо 1906 оны зургадугаар сарын 22-нд хаан ширээнд сууж VII Хокон ван нэр авчээ.
Үйл явдал

1628 ОН: Английн хаан I Карл түүнд парламентаас өргөн барьсан хамжлагуудынхаа эрх чөлөө ба хуучин эрх мэдлийг баталсан баримт бичгийн хүлээн зөвшөөрөв. Тэр бичиг баримтад дундад зууны эхний хууль дүрмээр хамгаалагдсан байгаа иргэдийн эрх чөлөө, эрхийг хаант засаглал зөрчиж байгаа олон тооны зөрчлийг эсэргүүцсэн байв. Тухайлбал, иргэдээс албадан зээл татах, шүүх ба мөрдөн байцаалтгүйгээр тэднийг хорих, иргэний засаглалыг барин хянах цэргийн шүүх зэргийг байгуулсан зэрэг зөрчлийг тэнд бичсэн байлаа
Хаан парламентад заналтай үг хэлсэн ч парламентын доод танхим хаантны зөрчиж байгаа үндэсний эрх ашгийг сэргээх асуудлыг тавьсан байв. Хаан хичнээн эсэргүүцсэн ч парламентын хоёр танхим тэр баримтыг дэмжсэн учир хаан буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Хаан баримтыг баталсан ба тэр нь хууль болон олон нийтийн баяр хөөрийг гаргаж байлаа. Үүний дараа л парламент нь хааны цэргийн зардлыг гарган өгч байсан ажээ.

1631 ОН: Энэтхэгийн Агуу Моголын эзэнт улсад эзэн хаан Шах-Жаханы хайртай эхнэр нь байгаад төрөхийн улмаас нас барсан Мумтаз-Махал-д зориулагдсан Таж-Махал бунханы суурийг тавьжээ.

Агуу Моголын эзэнт улсын нийслэл Аград уг банханы суурийг тавиад 22 жилийн турш барин босгож 1652 онд дуусгажээ. Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл болох энэ бунханы зураг төслийг Шах-Жахан хаан өөрөө хийсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ бидэнд уг байгууламжийн уран барилгач Устад-Иса гэсэн нэр ирсэн юм. Барилгын ажилд 20 000 хүн оролцож байжээ. Энэтхэгийн шилдэг барилгачдаас гадна Перс, Турк, Самарканд, Венециэс мастерууд уригдсан байлаа.

Таж-Махал бүхлээрээ цагаан гантигаар баригдсан ба уран барилгын дизаин нь араб-мусульманы харьцангуй симметри гэх баримтлаар хийгджээ. Барилгын дотор талыг гайхамшигтай ургамалын узалзаар чимсэн ба тайзны шилжилт нь карон судрын ишлэлийг барласан чимэгтэй. Барилгын цогцолборт сүм, зочны байр, цэцэрлэг багтдаг.

1929 ОН: Италийн Ром хотноо бие даасан Ватикан улс байгуулагджээ. Ромын хамба ХI Пий, Бенито Муссолинийн толгойлсон Засгийн газартай байгуулсан Латеранын гэрээний дагуу Ватикан бие даасан байна. Ватиканы үндсэн гол хуулиуд нь 1929 оны Үндсэн хуулийн баримт бичиг, 1967 оны “Номлогчын үндсэн хууль” юм. Дээд зөвлөлдөх байгууллага нь Хорвоогийн Ромын католик шашны чуулга, Дээд хамба лам нарын коллеги, Ширээтын синод болдог.

Төрийн захиргааны үүргийг шашны есөн байгуулагаас бүрэлдэх Ромын курия гүйцэтгэнэ. Ватиканы арми нь 117 швейцарийн гвардиас бүрэлдэх ба дэлхийн хамгийн цөөн тоод тооцогддог. Дундад зууны зэр сзэвсэгээр зэвсэглэгдсэн гвардичууд XVI зуунд Микеланджело Буонарротийн зохиосон эскизээр бүтээсэн дүрэмт хувцастай.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

çî÷èí 2010-06-07 182.160.23.129

¿íäýñëýãäñýíèé ãýæ îéëãîãäîõã¿é þì áè÷ýýä áàéõ þì ¯íäýñíèé þì óó ¿íäýñëýí áàéãóóëñíû ºäºð ãýæ áè÷èõ þì áèø ¿¿

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж