”Lady entrepreneur 2009” оны онцлох хатагтайг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

”Lady entrepreneur 2009” оны онцлох хатагтайг шалгарууллаа

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хоёр жил тутамд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө “LADY ENTREPRENEUR” бизнес эрхлэгч хатагтайг шалгаруулдаг уламжлалтай. Уламжлал ёсоор шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн ёслолын танхимд хийхээр болсон байна. Энэ удаагийн “Lady Enterpreneur 2009” шагналыг 30 гаруй бүсгүй гардах аж. Тэдний дотор Компаний нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер хатагтай шагналыг Натул ХХК, Ерөнхий захирал Х.Туяа, Үндэсний үйлдвэрлэлийн онцлох Энтрепренер хатагтай шагналыг Улаанбаатар хивс ХК, Гүйцэтгэх захирал Д.Мөнхжаргал, Импортын онцлох Энтрепренер хатагтай Монголэмимпекс ХХК, Гүйцэтгэх захирал Б.Болормаа нарын бүсгүйчүүд авахаар шалгарсан байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж