Уучлаарай, шинэ жолооч | News.MN

Уучлаарай, шинэ жолооч

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Уучлаарай, шинэ жолооч

Cap бvр жолооны ямар ч туршлагагvй мянга мянган шинэ жолооч нар замд гардаг. Ийм учраас танд эдгээр зөвлөмж тус болно. Юун тvрvvнд та өөрийгөө "Шинэ жолооч" гэдгийг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ жолооч машин унаж эхлэхээсээ өмнө өөрийнхөө сэтгэл зvйн айдсыг даван туулж, өөрийгөө туршлага багатай байгаагаа хvлээн зөвшөөрч сурах хэрэгтэй болдог. Тэгээд ч "Шинэ жолооч эсвэл "Бусад аюул" гэх мэт тэмдгийг машиныхаа арын шилэн дээр наах нь болзошгүй аюулаас сэргийлэх арга.
Учир нь бусад жолооч нар тухайн тэмдгийг хараад таны гаргах жижиг алдаануудад бусад vеийг бодвол арай хvлцэнгvй хандаж, таныг ойлгож, болгоомжтой байх болно. Гэхдээ мэдээж ийм тэмдэг тавьснаараа  та өөрт ногдох хариуцлагаас зайлсхийх боломжгүй.
Машин жолоодож байгаа хvн үргэлж сурч байдгийг санах хэрэгтэй. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Ийм учраас шинэ жолооч хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос өмнө өөрийн машины талаар бvрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшvvргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгvйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах. Энэ бvхнийг хийж сурахдаа аль болох хvн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хvнгvй vед хийвэл тохиромжтой.

Өөртөө хэт итгэлтэй байх нь туршлагагvй байхаас илvv аюултай. Айж, болгоомжлолгvй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нар эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж байдагтай холбоотой. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг болгоомжгүй  vйлдэл хийж алддаг.
Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш сургамж болох нь бий. Жолоо барих vедээ тайван байх нь чухал. Шинэ жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бvрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагvй болно гэсэн vг огт биш.

Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагvй жолооч нар огцом маневрлах, мөргөх зэрэг осол гаргадаг.  Vvнээс гадна зарим соёлгvй жолооч нар бvдvvлгээр дохиж зангах vед бухимдах нь хяналтаа  алдах аюултай байдаг.
Эгнээгээ барьж сур. Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгvйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ. Машин жолоодох vедээ хийх маневруудыг яаралгvй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа vйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв ашиглах ёстой шvv.
Зорчигчид. Эхний удаа машин унаж хөдөлгөөнд оролцохдоо зорчигчгvй явсан нь дээр. Хажууд чинь хvмvvс байвал таны анхаарал тэдэн рvv хандах, биеэ барих байдал ажиглагдахаас гадна, мөн тэдэнд өөрийгөө харуулж гайхуулах гэсэн хvсэл төрдөг.
Харилцан зөрvvдлэх. Энэ байдал нь хотын жолооч нарын дунд эгнээ барих, тээврийн урсгалд орох гэх мэт бусад тохиолдолд тvгээмэл ажиглагддаг. Жолооч нар бие биедээ харилцан эелдэг хандсанаар замын хөдөлгөөнд гардаг олон хvнд асуудлыг гаргахгvй байх боломжтой. Хэрэв хэн нэгэн жолооч танд зам тавьж өгвөл та тvvнд ямар нэгэн байдлаар зангаж заавал талархаарай. Таньд зам тавьж өгсөн шиг та ч бас бусдад зам тавьж өгөөрэй.

Явган зорчигчид. Ямар ч жолооч явган зорчигч байж vзсэн тул явган зорчигч, жолооч хоёрын хоорондын харьцааны талаар ойлголттой байдаг. Жолооч нар явган зорчигчдын гарцыг vл тоомсорлодог шиг, явган зорчигчид газар доорх гарцыг ч бас vл тоомсорлодог. Зарим явган зорчигчид жолооч нараас илvv соёлгvй байдаг. Тэд явж буй тээврийн хэрэгслийн аюулын хэр хэмжээг дутуу vнэлдэг.

Stormriders.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-07 202.70.36.90

accent exceltei jolooch nar bol unen maluud shuu heer huduu yawj bgaa ayatai heew neg durem jurchih ni uneheer gutmaar zurchih yostoi um shig zurchinuuu buur heleh ch muu ug alga

Avatar

ЖОЛООЧИД 2010-06-07 202.5.202.130

БАГА БАГААР Ч ГЭСЭН ХАРЬЦАНГУЙ СОЁЛТОЙ БОЛЖ Л БАЙНА – ГЭХДЭЭ ЭКСЕЛЬ АКСЕНТ ВЕРНА СОНАТА МИКРО УНАСАН ЖОЛООЧИД БАС БОЛООГҮЙ Л БАЙНА

Avatar

Зочин 2010-06-07 202.55.191.22

teneg zam deer zugaalah shahdag yavgan zorchigchid bnaa ted uneheer hetsuu shuu

Avatar

sanal 2010-06-07 202.70.45.238

замын цагдаагийнханд барууны орнуудад шинээр буюу анхлан жолооны ард суугаа жолооч нь А үсгийг руд болон хойд шилэн дээр байрлуулж явдаг Ачааны болон автобус ч зүүсэн харагддаг Манайхан үүнийг хэвшүүлмээр юм зам дээр явж буй жолооч нарт үүнийг хэвшүүлэхээр дүрмэндээ оруулмаар юм

Avatar

mahan orchuulga 2010-06-07 202.170.93.10

Бусад аюул гэх мэт тэмдэг эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв ашиглах ёстой шvvgenee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж