Хадам ээжтэйгээ хэрхэн ойлголцох вэ ?

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Хадам ээжтэйгээ хэрхэн ойлголцох вэ ?

Хадам ээжтэйгээ учраа ололцох хамгийн сайн арга бол түүнд бууж өгөх. Ямартаа ч хадам ээж чинь эхнэрийг чинь өсгөж  хүмүүжүүлсэн шүү дээ.
Танд хадам ээжийгээ шүүлмжлэх зүйл олон гарах ч хэзээ ч түүнтэй сөргөлдөх хэрэггүй.  Хүүтэй нь гэрлэхээс өмнө та хоёр нэг нэгнээ сайн ойлгодог байсан үе нэгэнт өнгөрсөн ч түүнийг өөрийнхөө оронд тавьж  урьдынх шиг ойлгохыг хичээ.
Зарим хүмүүс хадмуудаасаа тахал өвчтэй мэт зай барьдаг  байхад нөгөө нь хөгшин настай тэднийг өөрийн ээж аав шигээ өргөж асардаг.  Гэвч тэдний аль алиных нь буруу болох үе бий. Хадмууддаа танд хандаж байгаагаас илүү сайнаар хандахад  нөхөрт чинь эгдүүцэж дургүй нь хүрч мэднэ. Мөн хадмуудаа тамын элч мэт үзвэл нөхрөө өөрийнхөө эсрэг болгох аюултай. Харин алтан дунджыг барихад бүх зүйл санаа амар болно.  

Хэрэв хадам ээж чинь өдөр бүр утсаар ярьдаг бол  тэр халдан довтлогч гэсэн үг. Харин сард нэг удаа л ярьдаг бол санаа зовох зүйлгүй. Тэр танайд ирэхдээ өөрийн хийсэн хоолоо авчирдаг уу?  Тэгвэл түүнд таны хийсэн хоолыг голдог төдийгүй танайхаар ороод гарахдаа хоол яаж хийдгийг харуулах гэж ирсэн нь тэр. Тэр таныг ажил, хүүхдийн хажуугаар галт тогоондоо зарцуулах цаг бага байдгийг  ойлгохгүй.  Ер нь түүнд таны хийж байгаа бүхэн хэзээ ч таалагдахгүй. Гэсэн ч хадмууддаа энэрэнгүй ханд. Яг л үр хүүхэддээ тэгж ханддагийн адил. Тэд нас ахихийн хирээр улам л хүүхэд шиг болдог.  Өөрийгөө хэзээ нэг цагт хадам ээж, аав болно гэдгээ  санаж түүнийг өөрийнхөө оронд тавьж үз. Магадгүй тэр таны насан дээр сайн хадам болох тухай л төсөөлж байсан нь гарцаагүй.  Одоо хэцүү санагдаж болох ч хожим та өөрийгөө уучлахгүй зүйл хийхээс зайлсхий.

Найрсаг зангаа бусдаас харамлах хэрэггүй.  Гэр бүлийн цугларалтаар юу ч болсон бай хамаагүй хэн нэг нь уурлаж, бие биенээ буруу ойлголцон эсвэл бүр согтуудаа гомдоох үг хэлсэн ч бай уучилж сур. Хадамдаа хайртай гэж хэлэхэд буруу нь юу байх билээ. Ийм үг хүйтэн харьцаа, хөндий байдлыг зөөллөж, хэн хэнд нь эвгүй сэтгэгдэл төрүүлэхээ болино.
Хэдийгээр та сайн гэрийн эзэгтэй биш байсан ч та өөрчлөгдөх эрмэлзэлтэй байх хэрэгтэй.  Нэгэн угааж цэвэрлэх ямар ч зуршилгүй гэрийн эзэгтэйг хадам ээж нь гэрт нь ирж өөрөө бүгдийг нь цэвэрлэж өгөхийн оронд гэртээ байнга урьдаг байсан гэдэг.

Эх үрсийн баяр болон хадам ээжийнхээ төрсөн өдрийг огт мартаж болохгүй. Хэдийгээр таны хувьд аймшгийн өдөр байж болох ч түүнд цэцэг өгч, найрсаг үгтэй ил захидал явуулахаа бүү мартаарай.  Хэдийгээр хадмууд чинь хол амьдардаг байсан ч энэ өдрөөр тэдэн дээр гэр бүлээрээ зочилж яагаад болохгүй гэж.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж