Хоёр их мастер ДАШТ-нд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Хоёр их мастер ДАШТ-нд оролцож байна

ОХУ-ын Уфа хотноо даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 02-20-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас хоёр даамчин оролцож байна. Өнгөрсөн жилийн Азийн аваргад түрүүлсэн, их мастер Г.Ганжаргал, рейтингээрээ дэлхийн аваргад оролцох эрхээ авсан их мастер Д.Эрдэнэбилэг Ази тивийг төлөөлөн оролцож байна.

Тэмцээнд дэлхийн 25 орны шилдэг 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаагаас хэсэг тус бүрт эхний гурван байрт шалгарсан даамчид шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах юм.

Манай хоёр их мастерын хувьд "А" хэсэгт Г.Ганжаргал, "Б" хэсэгт Д.Эрдэнэбилэг багтаад байна. "А" хэсэгт долоон их мастер, "Б" хэсэгт гурван их мастер, зургаан олон улсын мастер даамчид багтжээ.

Хоёр өргийн дараах байдлаар их мастер Д.Эрдэнэбилэг хоёр хожилтойгоор дөрвөн оноо, их мастер Г.Ганжаргал хоёр тэнцсэнээр хоёр оноотой явна. Хэсэгтээ есөн өрөг тоглох бөгөөд хэсгийн сүүлийн тоглолт ирэх ням гаригт (05.09) болж, шигшээд өрсөлдөх даамчид тодрох юм.

Тэмцээний талаарх мэдээллийг www.mondaam.mn болон www.wdc2013ufa.ru сайтуудаас хүлээн аваарай.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж