– Дэлхий нийтээр тамхи татдаггүй өдрийг тавдугаар сарын 31-ны өдөр тэмдэглэсэн. Энэ өдрийг Тамхины зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, дэмжлэгийг хориглоё уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Баруун-Урт сумын ЗДТГ-аас тамхиггүй өдрийг угтаж 10 ажил ажлыг төлөвлөн хийсэн. Үүний нэг нь бусаддаа үлгэр дууриал болж тамхинаас гарсан иргэдийг шагнаж урамшууллаа.
– Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг билээ. 2013 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 200 гаруй ээж алдарт эхийн 1, 2-р шагнагджээ. Харин Баруун-Урт сумаас 28 ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа.
– 61 дэх жилдээ тохиож байгаа ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах эх үрсийн баярын өдрөөр аймгийн орон нутгийн зүгээс багагүй ач холбогдолыг өгчээ. Тухайлбал нийслэлээс мэргэжлийн техник хэрэгсэлтэй баг ирж нээлтийн арга хэмжээнд оролцсон бол Сүхбаатар кино театрт 800 хүүхдийг үнэ төлбөргүй кино үзүүлж, циркийн тоглолт хүүхэд багачуудыг баясгасан байна.
– Хадгаламж банк Ойрхон банк нь эх үрсийн баярыг тохиолдуулан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд хүчит 32 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
– Аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хоног тутамд 10 гаруй иргэн эрүүлжүүлэгдэж байгаагийн 3-4 иргэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэд байна. Цагдаагийн байгууллагын зүгээс архи согтууруулах ундааг хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байгаа ч энэ талын зөрчил буурахгүй хэвээр байгаа юм.