
Цаг агаарын байдлаас шалтгаалан өнөөдөр өглөөний агаарын зарим нислэгүүд түр саатаад байсан талаар бид мэдээлж байсан. Салхины хурд бага зэрэг хэлбэлзэж байгаа тул хуваарьт нислэгүүдэд өөрчлөлт орж буй талаар албаныхан мэдээлж байсан. Тодруулбал, МИАТ-ийн Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн 06.20, 12.00 цагийн нислэгүүдийг нэгтгэн 22.00 цаг болгон өөрчилсөн бөгөөд Улаанбаатар-Токиогийн 08.05-ийн, Улаанбаатар-Сөүлийн 08.45-ийн нислэгүүдийг тус тус хойшлуулаад байгаа юм байна. Эдгээр нислэгийг цаг агаарын нөхцөл сайжрахаар цагийн зохицуулалт хийж, нислэг үйлдэх юм байна.
Мөн 08.30-д “Чингис хаан” нисэх буудалд буух ёстой байсан Бээжингээс ирэх нислэг ч мөн саатаад байгаа юм байна. Хэрэв салхины хүч буурч, цаг агаар тогтуун болбол бүх нислэгүүдийг цагийн зохицуулалтын дагуу нислэг үйлдэх юм байна.
Мөн МИАТ-аас гадна бүх авиа компаниудын зарим нислэг хойшлоод байгаа аж.
Ш.ЧИМЭГ