МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар сонгогдлоо

МҮЭХ-ны шинэ ерөнхийлөгчөөр өмнө нь
дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар 71,2 хувиар ялсан
байна. Тэрээр сүүлийн жилүүдэд МҮЭХ-нд ажиллаж хөдөлмөрчдийн төлөө дуу
хоолойгоо нэгтгэж байгаа нэгэн юм. Түүнтэй хамт өрсөлдсөн МҮЭХ-ны
ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Адъяа үлдсэн саналыг аван ялагдал
хүлээсэн байна. Ц.Адъяа шинэ ерөнхийлөгчийн удирдлаган дор дэд
ерөнхийлөгчөөр ажиллах магадлал өндөр байгаа билээ.

Ирэх жилүүдэд МҮЭХ
бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, анхан болон дунд шатны нэгжүүдийн
ажлын уялдаа холбоог сайжруулах талаар дорвитой ажил хийхээр болсон юм.

Энэ удаагийн МҮЭХ-ны ээлжит бус XXI хуралд хот, хөдөөгийн 207 төлөөлөгч
оролцож, МҮЭХ-ны цаашдын ирээдүйн талаар санал солилцсон билээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж