Гэгээрүүлэх үйлсэд бизнес эрхлэгчид нэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Гэгээрүүлэх үйлсэд бизнес эрхлэгчид нэгдэв

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран  “Гэрэл тусгая” гэсэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь боловсрол, шинжлэх ухааны салбарын байгууллагуудыг үндэсний аж ахуйн нэгжүүдтэй холбож өгөн хамтран ажиллуулах явдал аж. Улмаар хоёр тал өөрсдийн нөөц чадавхид тулгуурлан олон нийтийн танин мэдэхүй, соёлжин гэгээрэх эрэлт хэрэгцээг хангахад анхаарч ажиллахад оршиж байна. Санамж бичигт БШУЯ-ны зүгээс дотоодын аж ахуйн нэгжүүдийг шинжлэх ухааны мэдлэгийг бататгахад шаардлагатай тоног төхөөрөмж бүхий байр танхим байгуулах, мэдлэг олгох бүтээлийг тэтгэн дэмжих, мэдээлэл түгээх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (ОНМХ)-тэй хамтран ажиллах олон талын үйл ажиллагааг зохион байгуулах боломжтойг тэмдэглэсэн байна. Улмаар нийгмийн соёл, боловсролын төлөө хүчин чармайлт гаргасан бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн санаачлагын үр дүнг БШУЯ урамшуулан дэмжиж, олон нийтэд сурталчлан ажиллахаа давхар илэрхийлжээ.

Нэг ёсондоо төрийн захиргааны төв байгууллагын нэг БШУЯ-наас олон нийтийг гэгээрүүлэх үйлсэд бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахыг уриалж, залуу үе, хүн амыг соён гэгээрүүлж, нийгэмдээ гэрэл гэгээ тусгахад хамтран ажиллахыг хүсч байгаагаа хамтын ажиллагааны санамж бичгээр илэрхийлсэн байна.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж