Дараагийн уран бүтээлчид хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Дараагийн уран бүтээлчид хэн бэ?

"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл маргааш үзэгчдийн хүртээл болно. Тав дахь уран  бүтээлийн эзэд бол “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн, соло гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка юм.

NEWS.mn сайт уг төслийг дэмжин, уран бүтээлчдийг цувралаар танилцуулж байгаа юм. Нэг дуучин, нэг хөгжимчин хамтран уран бүтээл туурвих явцыг харуулах, амьд хөгжмийн ажлыг харуулах зорилготой төслийн хүрээнд рок, попын шилдэг 16 уран бүтээлчийн найман видео бичлэгийг ямар ч засвар өөрчлөлтгүйгээр үзэгчдэд толилуулж эхэлсэн нь үзэгч, сонсогчдод ихэд таалагдаж байгаа.

Одоогоор төслийн хүрээнд “Sweetymotion” хамтлаг, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, гитарчин Өөжгий нарын хослол, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх нарын хамтарсан уран бүтээлийг үзэгчдэд хүргээд байсан бол маргааш ийнхүү тав дахь клип үзэгчдийн хүртээл болох нь. Гэхдээ тэд чухам ямар дууг амилуулж байгааг маргааш 18.00 цагаас хойш доорхи линкээр холбогдон үзээрэй.

youtube.com/MongolianLive,

www.twitter.com/MongolianLive,

www.facebook.com/MongolianLive,

www.instagram/MongolianLive

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж