Төсвийн алдагдлыг бондоор хаажээ | News.MN

Төсвийн алдагдлыг бондоор хаажээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлыг бондоор хаажээ

Төсвийн орлого тасрав

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн  тайланд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын дүнг сонсоод, гишүүд  хам­тар­сан Засгийн газрын үйл ажил­лагаанд муу дүн тавилаа.
Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд дурдсанаар тус онд гүйцэтгэлээр төсвийн нийт орлого нэг их наяд 994 тэрбум төгрөг болж, ДНБ-ийн 32.9 хувьд, төсвийн нийт зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ хоёр их наяд 336.6 тэрбум төгрөг болж, ДНБ-ийн 38.6 хувьд хүрчээ. 

Уг нь нэгдсэн төсвийн орлогыг хоёр их наяд 78.5 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн ч, гүйцэтгэлээр нэг их наяд 994 тэрбум төгрөг болсон нь орлогын төлөвлөгөө тасарсантай холбоотой аж. Тодруулбал, татварын орлогын төлөвлөгөө 189.5 тэрбум төгрөгөөр тасарчээ. Татварын орлогын төлөвлөгөө тасархад нөлөөлсөн гол хүчин зүйл нь тус онд гадаад валютын ханшын хэлбэлзэл их, 24510 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулаагүй буюу алдагдалтай ажилласан гэх сан­хүүгийн тайланг татварын газруудад гар­гаж өгсөн юм байна. Мөн төрийн өмчит хийгээд хамтарсан үйлд­вэрийн газрууд татварт орлого төв­лөрүүлээгүй. Монгол-Оросын хамтар­сан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 806 сая төгрөг, Монголын хөрөнгийн бирж 27 сая төгрөг, Монгол шуудан банк 125 сая төгрөгийг тус бүр улсад төлөлгүй луу унжсан бол Монголбанк ч цэвэр ашгаасаа өгөлгүй, хууль зөрчжээ.

Төсвийн орлого ийнхүү дутуу биелэлттэйн дээр урсгал зардал ихээр гарах болсон тул Засгийн газар хяналтаас гарч байгаа эдийн засгаа тогтоон барихын тулд бонд гаргасан бололтой юм. Үндэсний аудтын газрын даргын тэмдэглэснээр бол 2009 онд Засгийн газраас арилжсан бондын хэмжээ хэт өсч, 446 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны жилийн эцсийн үлдэгдлээс 298 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнийг дагаад хүүгийн зардал 2.7 дахин нэмэгджээ. Мөн Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 219 тэрбум төгрөг гаргаж, төсвийн алдагдлыг хаасан нь төсвийн орлого, зарлагын оновчтой менежмент үгүйлэгдэж байгааг харууллаа хэмээн хатуухан донгодоод авав.

УИХ-ын гишүүдийн хувьд ч Засгийн газраас энэ их хэмжээний бондыг зах зээлд гаргасан нь эргээд инфляцийг хөөрөгдөж, төгрөгийг үнэгүйдүүлэн, эдийн засгаа улам сульдуулжээ гэх хатуухан шүүмжлэлийг Монголбанк болон Сангийн яамны удирдлагуудад хаяглахад хүргэв. Харин Сангийн сайд С.Баярцогтын хувьд Засгийн газраас 2009 онд дээрх хэмжээний бондыг гаргасан нь бодит эдийн засгаа дэмжсэн бодлого гэж тайлбарлалаа. Тухайлбал, төсвийн урсгал зардлыг санхүүжүүлэхийн тулд Засгийн газар 90 тэрбум төгрөгийн бонд, төрийн албан хаагчдыг орон сууцжуулахад зориулж зургаан тэрбум төгрөгийн бонд, алт олборлогчдыг дэмжих зорилгоор 75 сая ам.доллартай тэнцэх бондыг  тус бүр гаргажээ. Орон сууцанд зориулан бонд гаргаснаар барилгын компаниудыг аварна гэж тооцоолсон бол алтны компаниудад зээл олговол гадаад валютын нөөц ихэсч, улмаар монгол төгрөгийн үнэгүйдлийг зогсоож, инф­ляцийн хөөрөгдлийг буулгана хэмээн үзсэн. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын хувьд санхүү эдийн засгийн хямралыг даван туулах ямар ч хур хөрөнгө байгаагүй, олсноо идэж, үрэн таран хийсээр ирсэн нь Засгийн газрыг бонд гаргахаас аргагүй байдалд хүргэсний зэрэгцээ Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас санхүүгийн тусламж хүсэхээс аргагүй нөхцөлд хүргэсэн гэх тайлбар хийхэд хүргэв. Хэрвээ төр тухайн үед 700 тэрбум төгрөгийн нөөцийн сантай байсан бол өнөөдөр төсвөө хянуулаад суухгүй байх бололцоо байсан.

Бонд гаргахаас аргагүйд хүрсэн бас нэг шалтгаан нь банкуудын үйл ажиллагаа хүндэрч, захаасаа дампуурч эхэлсэнтэй холбоотой аж. Зоос банкинд зориулж 100 тэрбум төгрөгийн бонд гаргажээ. Тус банкинд энэ хэмжээний бонд гаргахдаа “Монгол газар” компанийн Олон овоотын лиценз тус банкны барьцаанд байгаа хойно төр хохирлоо ядах юмгүй барагдуулаад авчихна гэж тооцоолсон нь эцэстээ хууртсан явдал болж хувирчээ. Алтны магнат Ц.Мянганбаяр эхэлж Олон овоотын лицензийг Анодод барьцаанд тавьсан байсан ч “Танай зээлийг төлөхийн тулд энэхүү лицензээ эргүүлэн авч, өөр банкны барьцаанд өндөр барьцаатайгаар тавин барагдуулахаас аргагүй боллоо” гэж хэлээд тус лицензийг авсан ч өрөө төлсөнгүй, басхүү “Зоос” банкны барьцаанд ч түүнийгээ тавиагүй болох нь хожмоо батлагджээ.
Хэрвээ Олон овоотын лиценз “Зоос”-ын мэдэлд байсан бол төр хохирлоо хэд дахин нугалаад авах бололцоо бүрэн байсан аж.

5.7 тэрбум төгрөгийн зээлийг төлөх эзэн тодорхойгүй

УИХ-ын чуулганы энэ өдрийн хуралдаанаар хөндсөн хоёр дахь асуу­дал нь зээл байлаа.
Монгол Улс гадаадаас сүүлийн жи­лүү­дэд зээл авахдаа Засгийн газ­раа­раа баталгаа гаргуулдаг болсон. Гэ­тэл Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтээр бол энэ талын тайлан тооцоо бүртгэл үндсэндээ будилаантаж, зарим зээлийг төлөх эзэн тодорхойгүй болжээ. Үүнд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь 1993 оноос хойш зээлийн тайлан тооцоо хариуцсан мэргэжилтнийг олон удаа сольж, зээлийн өрийн асуудлыг 2007 онд банкны өр барагдуулах албанд шилжүүлсэн боловч, 2008 онд Сангийн яаманд хариуцуулсан байна. Энэ явцад зарим зээлийн барагдуулалт, тайлан тооцоо будилаантаж, тодорхойгүй болоход хүрчээ.

Баримт түшвэл Банкны өр бараг­дуу­лах албанаас шилжиж ирсэн зарим зээ­лийн гэрээ холбогдох материал байхгүй, хариуцах эзэн, хариуцах бай­гууллага тодорхой бус, хугацаа үнийн дүн нөхцөл нь тодорхойгүй, 40-өөд аж ахуйн нэгж байгууллагын 5.7 тэрбум төгрөгийн зээл байна. Энэ нь нийт 40 тэрбум төгрөгийн улсын төсвийн зээлийн 14 хувийг эзэлж буй үзүүлэлт аж. Дээрх шалтгааны улмаас 2009 оны эцэст давхардсан тоогоор 105 аж ахуйн нэгж байгууллагын 14 тэрбум төг­рөгийн зээлийн үлдэгдлийг тооцоо нийлж, баталгаажуулж чадаагүй юм байна.

Мөн гадаад орон, олон улсын сан­хүүгийн байгууллагаас авч, дамжуулан зээлдүүлсэн нэг их наяд 335 тэрбум төгрөгийн зээлийн нэг их наяд 104 тэрбум төгрөгийг төрийн өмчийн байгууллага, 230 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн байгууллагад дам­жуулан зээлдүүлжээ. Дамжуулан зээл­дүүл­сэн зээлээс төрийн өмчит бай­гууллагын 862 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 74 тэрбум төгрөгийн зээлийг төлөх хугацаа болоогүй. Төрийн өмчит байгууллагын 109 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 21 тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн. Төрийн өмчийн байгууллагын 132 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн 135 тэрбум төгрөгийн зээл ирээгүй байгааг энэ үеэр Ерөнхий аудитор анхаарууллаа.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-07 180.235.166.158

Сангийн сайдыг солиочээ Батболд сайдаа Та хэрэв хурдтай сайн ЗГ-аа аж-лж чадахгүй худал ярьж алмайрсаар суувал одоо огцруулах л бл но ш дээ Энэ сангийн сайдаа огцруулаачээ Хамаг мөнгийг АН-20 жилийн шагнал медальд зориулаад ард түиэн нь яаж ч хичээгээд тэтгэвэр нэмэгдэхгүй Тэр Баярцогтыг солиочээ гэж маш олон хүн хүсч бнаа Батболд сайдаа

Avatar

Зочин 2010-06-07 210.102.192.208

Жинхэнэ дампуурал байна даа

Avatar

www.Freecall.mn 2010-06-07 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Микки Маус 2010-06-07 71.191.202.7

Энэ байдал юуг харуулж байна вэ гэвэл Монгол Улсын эдийн засаг дампуурлын эрмэгт тулж нэгдсэн төсөв санхүүгийн оновчтой бодлого байхгүй энэ асуудлыг хариуцаж буй удирдлага нь юу хийхээ мэдэхгүй мэргэжлийн чадвар туршлага тутаж байгаа нь илт байна Ингэж улсын төсөв мөнгөөр айл гэр болж тоглож болохгүй байх аа Одоо ийм байдалд хүргэсэн нөхдүүдтэй хариуцлага тооцож ажлаа мэддэг туршлагатай хүмүүст нь ажил хариуцуулах нь зүйтэй байна

Avatar

sanko 2010-06-07 183.81.169.2

Шуудхан хэлэхэд Баярцогт Сангийн сайдад үнэхээр жулдаж байгаа гэдгийг хэлмээр байнаТөсвийн бодлого сангийн бодлого гэдэг юм байхгүй зүгээр л өдөр хоног аргацааж байгаад харамсаж байнаТөсвийн алдагдлыг бууруулах талаар юу ч хийхгүй байгаа нь гэмт хэрэг шахуу юм даа макро тэнцлийн хэдэн тоогоо бүрэн уншиж мэдэхгүй хүнээр сайд болгоно гэдэг даан ч дээ фортуна Батбаяр байсан бол хамаагүй дээр байж

Avatar

Áè ýäèéí çàñàã÷ 2010-06-07 202.179.20.160

Ìîíãîëûí ñàíãèéí ÿàìûã ñàíõ¿¿ãèéí àíõàí øàòíû ìýäëýãã¿é õ¿í óäèðäàæ áàéãàà ø äýý 76 ãèø¿¿í õóóëèà äàõèí çàñàæ òîäãîë õèéäýãýý áîëèî÷Ñóì ãýæ òàðèà áðèãàäûí òºâ ð¿¿ ìºí㺠õèéæ ¿ðã¿é çàðäàëàà áàãàñãàõ çàõèðãààíû øàòàõóóí ýëäýâ àðãà õýìæýý òîìèëîëòîî áàãàñàãà õýðýãòýé

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж