Тавантолгойн ордыг иргэдэд хувьцаагаар өгнө

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Тавантолгойн ордыг иргэдэд хувьцаагаар өгнө

Өнөөдөр Нийслэлийн МАХН-ын хорооноос зохион байгуулж, 3000 гаруй залуучууд оролцсон Улаанбаатар хотын залуучуудын уулзалт боллоо. Уг уулзалтанд Ерөнхий сайд С.Батболд оролцож залуучуудтай ярилцсан бөгөөд цаг үеийн зарим асуудлаар санал бодлоо солилцов. Тэрээр Тавантолгойн ордыг ашиглах, үр шимийг хэрхэн хуваарилах талаар “Тавантолгойн орд газрын ашгийг бүх ард нийтэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь энэ талаар илэрхийлсэн анхны тодорхой хариулт байлаа. Өмнө нь энэ ордыг 100 хувь төрийн мэдэлд байлгах, 2000 компанид эзэмшүүлэх талаар мэдээлж байсанаас биш олох орлогын хувиарлалтыг хэрхэн хийх талаар мэдээлж байгаагүй юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж