Н.Оргил ажлаасаа халагдаагүй

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Н.Оргил ажлаасаа халагдаагүй

Соёл,
спорт, Аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Н.Оргил болон Биеийн тамир, спортын бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нарыг үүрэгт ажлаас
нь чөлөөлсөн гэсэн мэдээ зарим хэвлэлээр гарсан билээ.

Тэгвэл  Соёл
урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил үүрэгт
ажлаа хийж байгаа бөгөөд Д.Жаргалсайхан даргын хувьд өөрийн хүсэлтээр
ажлаас халагдах өргөдлөө өгснөөр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.
Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын
үүрэг гүйцэтгэгчээр Д.Сүрэнхорлоо гэх хүн ажиллаж байгаа бөгөөд хэнийг,
хэзээ томилох нь тодорхойгүй байгаа юм.

Т.ДАРХАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж