Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 3/ 4,482 тоот арилжаагаар 19 компанийн нийт 52,573,321 төгрөгийн 15,638 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын бонд болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс13,868.16 нэгж байсан нь өмнөх арилжаанаас 32.32 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 71 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 375 гаруй сая төгрөг байлаа. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Хөх ган” ХК 843,489 төгрөгийн 5,513 ширхэг, “Шарын гол” ХК 37,446,440 төгрөгийн 4,408 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР