Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл аж. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын мөнгөний зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг байна. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны долдугаар сард анх нэвтрүүлж, долоо хоног бүрийн Лхагва гарагт банк хоорондын зах дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхлыг ихэд татсан тухай албаныхан онцолдог юм. Учир нь энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан ажээ.
Монголбанк нэг долоо хоногтой ТБҮЦ арилжлаа
Монголбанк нэг долоо хоногтой 94 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/-ыг 11.50 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжлаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар нэг долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 730 тэрбум төгрөг болсон байна.
У.БОЛОР