Гарц үг: Эрсдлээс авардаг эрүүл мэндийн тогтолцоо чухал

Хуучирсан мэдээ: 2013.05.28-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

Гарц үг: Эрсдлээс авардаг эрүүл мэндийн тогтолцоо чухал

Гарц үг: Эрсдлээс авардаг эрүүл мэндийн тогтолцоо чухал

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үгийг хүргэж байна.

Энх-Амгалан

Л

Энх-Амгалан

УИХ-ын гишүүн

"Ард иргэдээ эрсдлээс авардаг эрүүл мэндийн тогтолцоог бий болгох ёстой. Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь даадаг хэсэг хүмүүс бий. Нийт эрүүл мэндийн даатгалын санд 120 орчим тэрбум төгрөгийн хураамж ордог. Түүний зөвхөн 13 тэрбумыг төрөөс төлж, үлдсэн 110 орчим тэрбумыг хөдөлмөр эрхэлдэг хүмүүс өөрсдөө, мөн ажил олгогчоос төлж байна. Гэтэл даатгалын ихэнх хувийг бүрдүүлдэг хүмүүс нь сэтгэлдээ нийцсэн үйлчилгээ авч чаддаггүй.

Ц.Оюунбаатар

Ц

Оюунбаатар

УИХ-ын гишүүн

"Олигархи бүлэглэлийг задлах хэрэгтэй. Улс төрийн намын гишүүнчлэлгүй болгох ёстой. Улс төрийн намын далбаан доор сууж төрийн мөнгө иддэг байдал буюу тендерийн хуваарилалтыг зогсоор шаардлагатай байна. Өнөөдөр тендер хуваарилж өгч байж л Засгийн газраа шүүмжлүүлэхгүй байгаа нь бодит үнэн. Ажил хийж чадан ядан мөнгө цуглуулж байгаа хүмүүсийн цалингаас авсан татварыг хэн нэгэнд хуваарилж өгөх нь шударга явдал уу. Ийм наймааг хэзээ болтол үргэлжлүүлэх юм бэ. Энэ бүхэнд сонгогчид өөрсдөө буруутай. Өнгөрсөн 20 жилд олигархуудыг сонгож, тэднийг тэжээлээ"

Б.Гарамгайбаатар

Б

Гарамгайбаатар

УИХ-ын гишүүн

"Үндэсний хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж байгаа хүмүүсийг төрөөс бодлогоор дэмжих ёстой. Дэмжихийн тулд эдийн засгийн хөгжлийн яам Монголын эдийн засгийг хөгжүүлэх гол үйлдвэрүүдийг жагсааж байна. Эрэмбэлсэн үйлдвэрүүдийг дэмжихдээ намын харьяалал, улс төрийн өнцгөөс харахгүй. Хийж чадаж л байвал түүнийг дэмжье гэж байгаа. Ингэснээр тэд араасаа бусад жижиг бизнесээ аваад явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж