Хөдөлмөрийн бага чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн бага чуулган боллоо

Увс аймагт "Баялагаа хамтдаа бүтээцгээе" Хөдөлмөрийн бага чуулган амжилтай болж өнгөрлөө

Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс 2013 оны 05-сарын 24-нд "Баялагаа хамтдаа бүтээцгээе" уриан дор Хөдөлмөрийн яармаг зохион байгууллаа. Тус яармагт Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ,Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Баяраа, Хөдөлмөрийн яамны харьяа Улаангом политехник коллежын захирал Ж.Буянтогтох нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

  Хөдөлмөрийн хэлтсийн дарга Н.Батбаяр хэлтсийн эхний 4-н сарын хийсэн ажлынхаа тайлантанилцуулан цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа иргэддээ тайлагналсан юм. Энэхүү яармагны үеэр нийт 200 гаруй иргэн, 75 аж ахуйн нэгж байгууллага оролцсоноос 35 аж ахуйн нэгж байгууллага өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчиллаа.

  Мөн мэргэжилийн чиг баримжаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэн, иргэдээс зан төлөвийн судалгаа авч Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан ажлын байрны захиалга өгсөн "Хөх ууцтан" ХХК, "Арвижих Увс" ХХК- ажил идэвхитэй хайж байгаа 12 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамруулан ажилд зуучилж, ажлын байрны урилгыг нь гардуулан өглөө.

  Энэ үеэр Улаангом политехник коллежийг төгссөн 11 оюутныг 6 аж ахуйн нэгж байгууллага сонгон авч Хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байраар ханган ажиллахаар болов. Энэ үеэр 8 аж ахуй нэгж байгууллагын 39 ажлын байрны захиалгыг нийтэд зарлаж, ажил хайгч иргэдийг бүртгэн, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

  Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэнүүд өөр өөрийн чиглэлээр мэдээ мэдээлэл хийж, иргэдийн санал бодлыг сонсож, зөвлөгөө өглөө.  Аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авч иргэдэд нээлттэйгээр зарлан сонирхсон иргэдэд мэдээллийг түргэн шуурхай өгсөн бөгөөдмэргэжил олгох түр сургалтын талаарх мэдээллийг иргэдэд өгч сонирхсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захиалга авлаа.

Эх сурвалж: http://zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж