Дэлгэцэнд гарснаасаа хойш дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулаад байсан “Game of Thrones” киноны гол дүрийн жүжигчдийн нэг Лиам Каннингем саяхан ээлжит уран бүтээлийнхээ талаар танилцуулсан байна. Тэрээр энэ удаа “Blow the Top of Your Head Off” нэртэй уг киноны ес дэх цувралд тоглох болсон талаараа мэдэгджээ.
Нэрт жүжигчин энэ онд мөн дээрх уран бүтээлээс гадна “The Numbers Station” нэртэй уран бүтээлд тоглож байгаа бөгөөд Лиамын шинэ уран бүтээлүүд энэ онд багтан үзэгчдийн хүртээл болох гэнэ. Лиамын хувьд өнгөрөгч онд мөн нэрт найруулагч Даниэль Эспинозагийн “Safe House”-т тогложээ.
Э.АНХТУЯА