“Нойрссон гүнж”-ийг үзэхээр одод чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Нойрссон гүнж”-ийг үзэхээр одод чууллаа

Монгол улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагаас П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балет тоглож байгаа билээ. Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр сэргээн засварлагдан тоглогдож байгаа юм.Дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг, хүн төрөлхтөний оюун санаанд томоохон байр, суурь эзэлсээр ирсэн, 500 гаруй жилийн түүхт тус балет нь энэ удаад дуурийн тайзнаа хувцас гоёлоо бүрэн солин, цоо шинэ дүр төрхийг хүргэхийг зорьжээ. “Нойрссон гүнж” балетийг  үзэж сонирхоор монголын урлагын одод хуран чуулав. Ерөнхий сайд С.Батболд, гэргий  “Төгөлдөр” сангийн тэргүүн хатагтай Х.Отгонтуяа, БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, Япон улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Такуо Кидокоро гэргийн хамт, Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ц.Ариунаа, ая зохиогч Б.Ангирмаа, зураач С.Саранцацралт охидуудын хамт, топ модель Д.Болормаа гээд урлаг, улс төрийн алдартнууд болон  гадаадын үзэгчид дүүрэн байв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж