МҮОХ-ны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн академийн хүндэт ерөнхийлөгч доктор Д.Загдсүрэн Грек улсын Олимпияд болох залуучуудын олон улсын чуулга уулзалтад оролцохоор шалгарсан Жүдо бөхийн холбооны менежер, ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү, Буудлага спортын холбооны менежер, ОУХМ Ядамдоржийн Заяа нартай уулзлаа. Зургадугаар сарын 11-25-нд болох тус чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй орны залуус хуран цугларах юм. Манай улсын хувьд 1999 оноос хойш энэхүү уулзалтад тасралтгүй оролцож байна.
Азийн наадмын аварга Д.Нямхүү нь “Афин-2004” олимпод оролцохдоо Монголын багийн тугчаар ажилласан бол “Казань-2012” оюутны ДАШТ-ний багийн буудлагын аварга Я.Заяа анх удаа оролцох юм.
Б.БИЛЭГ