
Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нь нэр, нэр дэвшүүлсэн намын нэр бичигдэнэ.
Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байхаар хуульчилсан юм. Сонгогч нь саналын хуудсыг авч санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуувин дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэх юм байна.
Ш.ЧИМЭГ

