Гурван түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Гурван түймрийг цурманд оруулжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Идэрийн булаг” гэдэг газар өнгөрсөн сарын 29-ний өдөр 500 га газрыг хамарсан ойн түймэр гарч аймгийн Онцгой байдлын газар болон цэргийн анги нутгийн иргэд нийт 151 хүн дээрх түймрийг унтраахаар ажиллаж байгаа билээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас хойш Хөх гол, Сэнгийн голын бэлчирт ойн түймэр гарч 20 морьтой хүнийг уг түймрийг унтраалгахаар явуулсан байна. Мөн тус аймгийн Эрдэнэбулган сумын гуравдугаар багийн “Арахан буурлын гол” гэдэг газарт энэ сарын 29-ний өдөр ойн түймэр гарч нийт 48 хүн түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дээрх гурван түймрийг цурманд оруулж чадсан бөгөөд одоо түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байгаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж