Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Зохистой хөдөлмөрийн төлөөх өөрчлөлтийг эхлүүллээ

Төв аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нь “Зохистой Хөдөлмөрийн өөрчлөлтийг Төв нутгаас эхлүүлье” уриатайгаар хөдөлмөрийн бага чуулганаа зохион байгууллаа.  
Хөдөлмөрийн бага чуулганд 27 сумын  Засаг дарга, Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажил олгогч байгууллагын төлөөлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 150 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Чуулганыг Хөдөлмөрийн яам, МҮЭХ, МАОЭНХ болон Төв аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Аймгийн ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Чуулганд тус аймгийн аймгийн Засаг дарга Д.Баярбат, аймгийн АОЭХ-ны  гүйцэтгэх захирал Р.Алтанцэцэг, аймгийн ҮЭХ-ны дарга Д.Оюун нар илтгэл тавьж оролцогчдоор хэлэлцүүлсэн юм. Хөдөлмөрийн бага чуулганаас “Ажилтай орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн  төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулсны зэрэгцээ, ажил олгогч байгууллагууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдэд хандаж  “Уриалга” гаргасан юм. Түүнчлэн дээрх арга хэмжээний үеэр  үзэсгэлэн худалдааг  зохион байгуулж тус аймгийн 27 сумын 178 иргэн, аж ахуйн нэгж өөрсдийн брэнд хэмээн нэрлэж буй 72 бүтээгдэхүүнээ танилцуулав. Үзэсгэлэн худалдаагаар олон иргэн үйлчлүүлж нийт 21.7 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Эцэст нь үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцсон сум, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээлийг шалгаруулан шагнаж урамшуулсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж