Долоо хоногийн өрнийн зурхай VI.3-VI.9

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай VI.3-VI.9

Хонины орд

Аливаа зүйлийн салхийг хагалахаас айх хэрэггүй. Ийм зориг гаргахад хөлс чийхармаар боловч тан шиг хүмүүст урам өгнө. Даваа, мягмар гариг санаснаа авах, ажлаа бүтээхэд төвлөрнө. Гэвч лхагва, пүрэв гаригт саад учирч болзошгүй. Саад бэрхшээлийг хэрхэн даван туулах нь таныг ямар хүн болохыг нотолно.  Баасан, бямба гаригт гар утас, компьютер гол үүрэг гүйцэтгэнэ.

Үхрийн орд

Хайр дурлал, ажил хэрэгтэй холбоотой ямар ч санал ирсэн эхний удаа татгалз.  Уралдаанд түрүүлж, ялалтын титэм зүүхийг хүсч байгаа бол өөрийгөө сайн бэлтгэ. Лхагва, пүрэв гариг баяр хөөртэй, зугаатай олон явдлаар дүүрэн байна.  Баасан гаригт таныг хоолонд урьсан хүн утсаа салгаад алга болно. Ням гаригт юу хүсч, юу мэдэрч байгаагаа хэн нэгэнтэй хуваалцаарай.

Ихрийн орд

Та биш бол өөр хэн гэж? Эргэн тойронд чинь мэдлэг чадвар, ухаанаар танаас илүү гарч мэдэх хүмүүс олон. Гэвч тэдэнд тан шиг лидер хэрэгтэй.  Энэ бол таны байх газар. Лхагва, пүрэв гариг бүтэлгүйтлээр дүүрэн байх тул төлөвлөсөн ажил буруугаар эргэж мэднэ. Баасан гаригт олон хүнтэй уулзана.  Та тэдний нэг байж чадахгүй бол хэн ч биш.

Мэлхийн орд

Шинэ ажил үргэлж хуучин асуудлыг шийдэх төгс арга болж чаддаггүй.  Даваа, мягмар гаригт ажил дээр таагүй уур амьсгал нөмөрч, олон асуудал ар араасаа урган гарч ирнэ. Баасан гаригт хоёр сайн найзынхаа  дунд гацна. Тэд хоёулаа чиний үнэнч, хайртай найз. Энэ хачин нөхцөл байдлаас болж, гэрээс гармааргүй, хэнтэй ч уулзмааргүй санагдаж магад.

Арслангийн орд

Шинэ долоо эхлүүлсэн ямар ч ажил гайхалтай бүтнэ. Таны хөгжилтэй зан эргэн тойрныхонд чинь эерэг уур амьсгал авчирч, та сонирхолтой хүмүүстэй танилцана. Гэвч лхагва, пүрэв гаригт гөжүүд, шуналтай зан таныг баллаж мэднэ. Баасан гаригт тархи сэргээсэн лекцэнд уригдана. 

Охины орд

Бялуу хуваах долоо хоног тул дэмий сэлгүүцэж яваад өөрийнхөө хувиас хоцорч мэднэ.  Мягмар гаригт хамтрагчдын чинь дунд өрсөлдөөн үүснэ.  Гэвч лхагва гаригт та сайн зан чанарынхаа ачаар энэ байдлаас гарна. Пүрэв гаригт хэрэгтэй хүнтэйгээ хамтарвал хөл дээрээ босно. 

Жинлүүрийн орд

Долоо хоногийн эхээр “хоёр хүний жүжиг” өрнөнө.  Та, таны таньдаг хэн нэгэн хүн.  Та түүнтэй ажил хэргийн, хайр дурлалын  эсвэл өөр ямар ч холбоотой байлаа гэсэн та хоёр салшгүй холбоогоор холбогдсон.  Тиймээс түүнтэй эв зүйгээ олсон нь дээр.  Ням гаригт сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрнэ.

Хилэнцийн орд

Эрүүл мэндэд санаа зовоох зүйл гарч ирнэ.  Тиймээс юу идэж, ууж байгаадаа анхаарах цаг болж. Машинаа түр тавьж, явган алхаж, өглөө гүйж, бассейнд яв.  Лхагва, пүрэв гаригт эсэргүүцэлтэй тулгарна.  Баасан, бямба гаригт мөнгөтэй холбоотой асуудал  гарч ирнэ. Тиймээс эрсдэлтэй алхамаас зайлсхий.

Нумын орд

Хүүхэд насны дурсамжийг сэргээх газар оч.  Тэндээс олох эрч хүч таныг дахин сэргээнэ. Лхагва, пүрэв гаригт хувийн аар саар асуудлуудаа хяналтаас гарахаас өмнө анхаарал хандуул.  Баасан, бямба гариг бизнесийн  гялалзсан санаануудаар дүүрэн байна. 

Матрын орд

Арслан шиг хүчтэй,  өөртөө итгэлтэй баймаар байгаа ч айсан хурга шиг байдлаас гарахад хэцүү байна.  Таныг юу тэгтлээ зовооно вэ? Хувийн амьдрал уу эсвэл ажил уу?  Ням гаригт тайван амьсгаа авч, тайвшрах газар эсвэл хэн нэгэн дээр оч.

Хумхын орд

Даваа гаригт олон хачирхалтай явдлууд тохиолдоно. Бүх юм хоорондоо уялдаа холбоотой гэдгийг харуулах үйл явдлууд.  Баасан гаригт романтик, бүтээлч байдал таныг эзэмдэнэ. Бямба гаригт та бусдыг хэрхэн ойлгож чаддагаа харуулна. 

Загасны орд

Эргэн тойрондоо болж буй зүйлд анхаарлаа хандуулж, цэгцлэх цаг ирж байна.  Пүрэв  гаригт цэцэг, яруу найрагтай үдэшлэг таныг хүлээж байна. Гэвч баасан, бямба гариг сэтгэл хөдөлгөсөн үйл явдал хүлээх хэрэггүй.  Нуруундаа дааж давшгүй ачаа үүрэх хэрэггүй. Ачаагаа хөнгөлж, сэтгэлээ сэргээ.

Эх сурвалж: NEWS WEEK №14

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж