“Монгол-Энэтхэгийн уул уурхайн форум” болно

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

“Монгол-Энэтхэгийн уул уурхайн форум” болно

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газрын урилгаар Энэтхэгийн Уул уурхайн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Сантха Шийла Наир энэ сарын 7-10 –ны өдрүүдэд манай оронд айлчлах юм.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын хөрөнгө оруулалтын газраас “Монгол-Энэтхэгийн уул уурхайн форум”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  
Энэхүү форумыг энэ сарын 9-ний өдөр Засгийн газрын XI байрны дугуй зааланд зохион явуулах аж. Тус форумд хайлуур жонш, коксжих нүүрс импортлох, хар төмөрлөг, алт зэрэг эрдэс баялагийн хайгуул, олборлолтод хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол бүхий Энэтхэгийн уул уурхайн тэргүүлэх компаний удирдлагууд оролцох юм. 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж