Оросууд Хятад руу нийлүүлдэг төмрийн хүдрээ нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Оросууд Хятад руу нийлүүлдэг төмрийн хүдрээ нэмэгдүүлнэ

Оросууд Хятад руу
төмөр замын гүүр барихаар хэлэлцэж байгаа. Тэд төмөр замын гүүрнийхээ барилга
угсралтын ажлыг энэ зундаа багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар Алс
Дорнодын бүс нутгийн захиргааны төлөөлөгч Виктор Ишаев мэдэгджээ.

Энэхүү төмөр зам
нь ОХУ болон БНХАУ-ын хооронд байгуулсан хувийн хэвшлийн салбарын харилцааг
өргөжүүлэх гэрээний дагуу баригдаж байгаа юм. Нийт 2.2 километр урттай гүүрний
0.3 километр нь Оросын газар нутагт баригдах бөгөөд үлдсэн нь Хятадын нутагт
босох ажээ. Тодруулбал, Орос Хятадын хилийн заагт орших Амур гол дээгүүр
гүүрийг тавих юм байна.

Уг гүүрээр
Оросоос Хятад руу төмрийн хүдэр зөөвөрлөх юм. Эхний ээлжинд төмөр замын гүүрээр
5.2 сая тонн төмрийн хүдэр гаргах бөгөөд цаашдаа 20 хүртэлх сая тонн төмрийн
хүдэр зөөхөөр тооцоолжээ.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж