Азийн хөгжиж буй орнуудын туршлагаас суралцана

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Азийн хөгжиж буй орнуудын туршлагаас суралцана

Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо болон Азийн хөгжлийн банк хамтран “Инноваци болон хөгжилд Азийн шилдэг туршлагаас суралцах нь” төслийн үндэсний сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулахаар болжээ. Уг  сургалт, зөвлөгөөн маргааш Гадаад харилцааны яаманд эхлэх бөгөөд УИХ, яам, агентлагууд, Засгийн газрын  хэрэг эрхлэх газар,  ЕТГ, ШУА, ШУТИС, МУИС зэрэг нийт 100 гаруй төлөөлөл оролцох гэнэ.

Хоёр хоног үргэлжлэх уг сургалт, зөвлөгөөний үеэр Азийн хөгжлийн банк, Солонгосын Кён Хий их сургууль, Солонгосын хөгжлийн институтын багш, профессорууд БНСУ, БНХАУ, БНЭУ, Малайз улсуудын технологи, инновацийг амжилттай хөгжүүлсэн туршлагын талаар мэдээлэл өгөх аж. Түүнчлэн  гадаадын шууд хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн болон шинжлэх ухаан, технологийн бодлого, мэдээлэл харилцааны бодлого, хүний нөөцийн бодлого гэсэн дөрвөн чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж