МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ батлан даалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ батлан даалтад гарчээ

МИАТ-ийн  гүйцэтгэх  захирал   асан, гавъяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ батлан даалтад гарчээ. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарах хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч мөрдөн байцаагч, прокурорын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй байсан. Харин хэрэг шүүхэд шилжсэний дараа Баянзүрх дүүргийн шүүхээс түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргажээ. Түүний  хувьд МИАТ компанид олон жил нисгэгчээр ажилласан гавъяат нисгэгч.

Бусад холбогдогчдын зүгээс ч өнөөдөр болсон  хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд тус тусын өмгөөлөгчөөрөө дамжуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт тавьж байлаа. Хэрэгт холбогдогчдын эрүүл мэндийн байдал муудсан, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн ч хүсэлтийг хүлээн авсангүй.

С.ОТГОН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж