Улс ба нүүрс | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Улс ба нүүрс

“ХАМТДАА ЧАДАХГҮЙ” гэнэ үү?

Стандарт бус Засгийн газар байж болно. Харин шийдвэр нь стандарт бус байж болохгүй. “Хамтдаа чадна” гэсэн энэ хоёр үг Засгийн газрын стандарт бус шийдвэрүүдийнx нь гоёчилсон xалxавч болоод байx шиг. Уг нь xамтдаа чадах ёстой хамгийн чухал  зүйл бол үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл. Гадныxныг xэт шүтэж aрд түмнээ сонсох чадваргүй болох, эрх мэдлээ хэтрүүлэн зоргоор авирлах, авилгалд идэгдэх, хууль ёс гажуудуулах зэрэг нийгэмд бугласан идээ бээрийг шахах улс төрийн  хүсэл зоригийг ард түмэн Засгийн газраасаа үгүйлж, энэ чигээрээ байх юм бол “ХАМТДАА ЧАДАХГҮЙ” нь хэмээн санаа алдаж байна. Сонгуулийн амлалтын шахаанд орж стратегийн бодлогодоо аxин засагдаxгүй алдаа гаргах вий гэсэн түгшүүр санаа алдалтын хамгийн том шалтгаан. “Улс ба зэс” гэсэн хэдэн жил үргэлжилсэн хэрүүл маргаан үүний нэг жишээ. Одоо “улс ба нүүрс” гэсэн сэдэв эхэлж байна. “Хамтдаа чадна” гэсэн xоосон xалxавчийн дор энэ том асуудалд бодлогын алдаа гаргах магадлал илт ажиглагдах болов.  

        “ТУУЗ ХАЙЧЛАХ” ШИНЭ БОДЛОГО

   Гадаадын хөрөнгө оруулалт авч, ёслол үйлдэж, тууз хайчилна. Аль орноос хичнээн  олон “туузтай” нь төдий чинээ хүчтэй, нөлөөтэй. Энэ бол шинэ зууны геостратеги хэмээх улстөрийн шинэ бодлого. Өнгөрсөн зуунтайгаа улиран одсон хүйтэн дайны бодлогын дэргэд гайхалтай өгөөмөр мэт xaрагдах хэрнээ манайx шиг баялаг иxтэй орны хувьд энэ нь ихэвчлэн өгөөмөр “гарлага” болон хувирах нь бий.  

Одоогоос 11 жилийн өмнө 1999 онд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хоёр хурандаа “Xязгаарлалтгүй дайны арга хэрэгсэл” хэмээх ном бичсэн нь орчин үеийн геополитик угшилтай далд дайны бодлогын хамаг хорлонт санааг илчлэн гаргахыг оролдсон бүтээл болсон юм. Дэлхийн «стратеги судлалын институциуд»-ын судалгаагаар «тууз хайчлах» шинэ бодлогыг хөрөнгө оруулалт, зээл тусламжаар дамжин хийгдэх «хязгаарлалтгүй дайн»-ы хамгийн том хэсэг болох «эдийн засгийн дайны арга хэрэгсэл» хэмээн тодорхойлжээ. Аливаа улс орны үндэсний аюулгүй байдлыг ганхуулахын тулд уламжлалт цэрэг дайны аргаас илүүтэй дээд эрэмбийн технологийн хөгжилд дулдуйдсан хөрөнгө оруулалт, зээл тусламж, үүгээр дамжуулан тухайн орны эдийн засгийн үндсэн салбаруудыг хараат байдалд оруулах шинэ арга хэрэгслийг уг ном санал болгосон байна. Гэхдээ энэ аргыг хэрэглэхийн өмнө «тархи угаах» мэдээллийн дайны арга хэрэгсэл, эрх зүйн орчинг хийж буй үйлдлүүддээ тааруулах хууль эрх зүйн дайны арга хэрэгслүүдийг хамтад нь хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Жишээ болгож эдийн засгийн дайны хэрэгслийн «тууз хайчлуулдаг» нэг том үйл явдал болох “буцалтгүй тусламж”-ийн аргыг задалж үзье. Энэхүү аргын гол үүрэг бол тухайн салбарыг босгох тал дээр биш, харин цааш нь хөгжүүлэхгүйгээр бага хэмжээгээр амин тариа хийх замаар явуулсаар, ажмаар өөрийн болгох арга гэнэ. Тухайлбал эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нэрийн дор ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын зээлийг энэ салбарт өгнө. Зээлийн нэг гол шаардлага нь тухайн салбарын технологийг тусламж өгч байгаа газраас авах. Ингэснээр тэр улс тусламж авч буй орны эрчим хүчний салбарыг өөрийн улсад ашигтай технологиор солих бодлогоo хэрэгжүүлдэг. Үүний дараа нэгэнт тухайн улсын технологиос хамааралтай болсон үйлдвэрийн сэлбэг болон технологийн шинэчлэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу удирдах нөхцөл байдал үүсдэг. Цаашилбал тухайн улсын эрчим хүчний аюулгүй байдалд заналхийлэх замаар өөрсдийн тулган шаардалтуудаа хүлээн зөвшөөрүүлэх боломжтой болдог байна.

Дэлхийн том гүрнүүдийн бага буурай орнуудад хэрэгжүүлдэг эдийн засгийн дайны арга хэрэгслүүдийг тодорхойлсон дээрх томъёоллыг манай улсын стратегийн гол орд болох Таван толгойн орд дээр тооцоолж үзье. “Гадны хөрөнгө оруулалтанд таатай орчин бүрдүүлэх” гэдэг төлөвшсөн, хууль эрх зүйн сайн хамгаалалттай хөгжингүй орнуудад хэрэгждэг технологийг буурай оронд “тархи угаах” замаар хэрэгжүүлж хуульчилдаг арганд нь бид аль хэдийнэ дөнгөлүүлж, хууль эрх зүйн бүхий л «таатай» орчныг гадныханд ашигтайгаар нэгэнт баталгаажуулжээ. «Тархи угаалт»-нд хэрхэн автагдсаныг шийдвэр гаргагчдын амнаас байн байн цухалзах, энэ том ордыг «Монголчууд ашиглаж чадахгүй» гэх улиглал тод харуулна. Энэ нь цаад утгаараа «зөвхөн гадныхан л чадна» гэсэн сэтгэл зүйн орчныг нийгэмд төлөвшүүлж, улмаар «тууз хайчлан» хөрөнгө оруулалт эхлэхэд Монголчууд алга ташин баярлаж угтах нөхцлийг бүрдүүлж байна.  Гадаадын компанийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон, Монгол улсын засгийн газраас зөвшөөрөл аваагүй байж дур мэдэн хувьцаа гаргах асуудлыг хуульчлан хориглоoгүй, гадны хөрөнгө оруулалттай компани Монголын стратегийн орд газруудыг гадаадад худалдах эрх зүйн байдлыг тодорхой багцалж хуульчлаагүй гээд олон асуудал «зуун задгай, жаран хагархай» байхад Таван толгойн тендерийг яаравчлан хийлгэхээр шахаж, улмаар Монгол улсыг олон улсын хууль дүрэмд захирагдах гарцаагүй байдалд оруулах стратегийг шаргуу хэрэгжүүлэхээр шавдуулж байгааг бид бэлхнээ харж байна.

Монголын хувьд энэ бүх шахааны эцэст нэг бол асар их өрөнд орох, эсвэл үндэсний аюулгүй байдлаа эргэн засагдахгүй эрсдэлд оруулах гэсэн хоёр хүнд сонголтын ирмэгт ирээд байна. Xaмгийн эмгэнэлтэй нь одоогоор хийгдэж хэрэгжсэн энэ бүх «тууз хайчлах»-ын өмнөх бэлтгэл ажлуудыг монголчуудын өөрсдийнх нь гараар буюу хэдхэн шийдвэр гаргагчдыг эрх ашигаар нь гарцаагүй байдалд оруулах замаар хэрэгжүүлсэн болохоор хэн нэгэн гадны улсыг санаатай ийм үйлдэл хийсэн гэж нотлох хууль эрх зүйн акт бидэнд байхгүй. Энэ бүхнийг хэрвээ «тууз хайчилсны» дараа ЗГ, Их хурал «гэнэт ойлгоод» засъя гэхэд монголчууд өөрсдөө хууль баталж, хүний хөрөнгө оруулалтыг оруулж ирчихээд дараа нь улайн цайм дээрэмдэх бодлого явуулж байна гэсэн мэдээллийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өргөн цацаж, улмаар олон улсын шүүхэд хандахад, ямар үүрэг хүлээж байгаагаа ухамсарлахаас илүүтэйгээр үнэгvй ирэх тусламж зээлүүдэд нь дулдуйдан нэгдсэн олон улсын гэрээ конвенцуудад хүлэгдэн, гарцаагvй ялагдаж, өрөнд баригдана. Ийнхүү Монгол улсын стратегийн чухал орд болох Таван толгой дээр «тууз хайчлах»-ын өмнөх бүx урьдчилсан нөхцлүүд гадныханд зориулагдан хийгджээ.  Одоо гагцхүү «тууз хайчлаx» л үлдэж.
     
УЛС БА НҮҮРС

     Геостратегийн “зэвсгийн” төрөл өөрчлөгдөж байна. Саяхан болтол нефт, уран, зэс зэрэг түүхий эдийг стратегийн хэмээн үзэж хяналтaа тогтоохыг эрмэлздэг байв. Тийм ч байхаас аргагүй  биз. Зэвсэглэлээр хөөцөлдөх, нөгөө талаар шинэ техник технологийн дэвшил нь эдгээр түүхий эдийн хэрэгцээг үгүйлж байсан хэрэг. Харин одоо геостратегийн бодлогын үндэс нь ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ болов. Улс орнуудын хөгжил жигдэрч эрчимтэй урагшилж байгаа учраас  эрчим хүчний хэрэгцээ асар их болж байна. Эрчим хүчний нөөц дуусаад огт гэрэл цахилгаангүй болно гээд төсөөлөөд үзье. Өнөөх хөгжил цэцэглэл, өндөр технологи бүгд ямар ч үнэгүй болно. Иймдээ ч улс орныхoo хөгжлийг хэдэн зуун жилээр урьдчилан харж, алс ирээдүйн бодлогоо боловсруулахаар хэдэн мянган судлаач эрдэмтэд бүхий тусгайлсан институциуд ажиллуулж байдаг их гүрнүүд эрчим хүчний үйлдвэрлэлийн түүхий эдийн нөөц эрж хайх, олборлох, түүний борлуулалтанд хяналтаа тогтоох, улмаар улс төрийн бодлогоо тулган хүлээлгэх  өвөрмөц хэрэгсэл болгон хувиргахыг хичээх болсныг дээр дурьдсан ном тодорхой өгүүлжээ. Vнэндээ ямар ч орны хөгжлийн гол хөшүүрэг нь цахилгаан эрчим хүч гэдэгтэй хэн ч маргахгүй. Эрчим хүчний гол түүхий эд нь нефть, байгалийн хий, нүүрс. Дэлхийн нефть болон байгалийн хийн нөөц шавхагдаж байна. Нөөцийг нь гайгүй байх цагт их гүрнүүд хяналтандаа авах гэж хичнээн ч дайн хийв. Одоо энэ бүхэн нүүрс рүү чиглэлээ өөрчилж байна. Таван толгойн тендерт оролцохоор саналаа ирүүлсэн гадны компаниудыг ажиглахад дэлхий дээр хамгийн их нүүрс худалдан авдаг таван орны 3 нь буюу Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд байна. Дэлхийд нүүрсний нөөцөөрөө эхний тавд багтдаг өмнөд хөрш Хятад сүүлийн хэдхэн жилийн дотор гадаадаас  хамгийн их нүүрс худалдан авдаг орон болон хувираад байгаа. Энэ нь юуг хэлээд байна гэхлээр цаашид олон жил хэрэглэх үүцээ бэлдээд байна л гэсэн үг. Энэхүү үүцний тооцоонд Таван толгой мөн л багтаж, Хятадын төрийн томоохон компани тендерт оролцох сонирхлоо илэрхийлжээ. Хятад улсын ерөнхий сайд нь таван толгойн асуудал их хуралд хэлэлцэгдэхээр өргөн баригдаxын өмнөхөн буюу энэ өдрүүдэд Монголд айлчилж, манай томчуудаар «танай хөрөнгө оруулалтыг бид тэсэн ядан хүлээж байна» гэx утгатай амлалт хэлүүлж аваад буцаж байх жишээтэй. Гарцаагүй байдалд оруулахыг тэд дэндүү сайн эзэмшсэний удаах баталгаа энэ буюу. Vүц бэлтгэхээр саналаа ирүүлсэн орнуудад дэлхийд нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг америк, орос улсууд ч багтаж, таван толгойд хүчээ үзэхээр саналаа ирүүлжээ.
   Манай улс их нүүрстэй орон. Бүрэн батлагдаагүй нөөц 150 тэрбум тонн. Энэ их нүүрсийг хав дараад хараад суух эрх бидэнд байхгүй. Гэхдээ эрдэс баядаг нь манайд, эрх мэдэл нь бусдад байж таарахгүй. Энэ их нөөц дээр хөрөнгө оруулж тууз хайчилах замаар сонирхлоо тогтоохыг илэрхийлэх нь эдгээр орнуудын эрх. Эрхээ хэрэгжүүлэх гэж тогтсон бодлого, арга хэрэгслээрээ «дайтах» нь ч зүйн хэрэг. Харин бид энэ «дайны» эсрэг сөрөн зогсох уу, эсвэл зүгээр л буугаад өгөх үү? Энэ «дайнд» ялах магадлал, үгүй ядаж ялахын төлөө тэмцэх хүсэл энэ засгийн газар, их хуралд байна уу гэдгийг ард түмэн мэдэхийг хүсч байна. Өөрөөр хэлбэл бусдын геостратегийн бодлогын золиос болмооргүй байна. Золиос бологсдын үүх түүхийг тун сайн судалмаар байна. “Хувьцаа” гэсэн баг зүүгээд ирэх ч байдаг л гэнэ, “зээл” гэсэн заль зохиогоод ирдэг нь ч байдаг л гэнэ. Яарвал даарна гэдэг.

      “ХАМТДАА ЧАДНА” гэв үү?

     Дүрэм бол ажил хэргийн зураг. Дүрэмгүй тоглоом гэж хаана ч үгүй. “Улс ба нүүрс” тоглоомоор тоглож сурахын тулд маш энгийн хэдхэн дүрмийг л ерөнхийлөгч, их хурал, засгийн газар, ард түмэн, татвар төлөгчид, эрдэмтэд, сэтгүүлчид, өөр хэн байдгийн бүгдээрээ «хамтдаа чадна» гэж санаагаа нэгтгээд мөрдөөд үзье.
 
   ДҮРЭМ-1. Тоглоомд орохын өмнө зорилго зорилтоо тодорхой болгоё: Хурдхан азаа үзээд, алдвал алдаад, оновол оноё гэсэн ахархан зорилт тавихаа больж, олон жилийн тогтвортой нөлөөтэй тоглогч болох нөхцлөө хангая. Ингэхийн тулд ойрын ирээдүйд, магадгүй энэ зуунд эрчим хүчний гол эх үүсвэр манай улсын хувьд юу байхав, бүс нутаг, дэлхийн хувьд юу байхав, Монгол улс энд ямар байр суурьтай оролцохов гэдгийг сонгуулийн амлалт мэт өчүүхэн хэргүүдийг түр хойш тавиад, нухацтай нэг бодож, улсын стратегийн зорилт, зорилго, үнэт зүйлээ тодорхойлъё.

   ДҮРЭМ-2. Харилцан эрх тэгш тоглох боломжоо бүрдүүлье: Хурдан ашиглаж хувь ашиг олох гэж яарахаасаа өмнө нүүрсний нөөцөө албан ёсны болгон тогтооё. Ингэвэл одоо батлагдаад байгаа албан бус тоо өсөх магадлал өндөр байна. Нэгэнт нөөцөө албан ёсны болгочихвол гарт хамаг тамга ороод ирлээ л гэсэн үг. Энэ бол олон улсын харилцаанд байр сууриа бэхжүүлэх тун сайхан боломж. Энэ боломжийг ашиглаж, их гүрнүүдийн банк, санхүүгийн торлох бодлогынх нь эсрэг гэдийн зогсоод, харилцан ашигтай гэрээнд нэгдэx гэж эрмэлзье.

   ДҮРЭМ-3. Аюулгүй хамтран тоглогч байна гэдгээ батлая: Стратегийн ач холбогдолтой байгалийн баялаг ихтэй орнууд түүнийг эзэмших сонирхолтой их гүрнүүдийн эзэрхэx бодлогын эсрэг аргаа барахдаа элдэв террорист ажиллагаа явуулахад хүрдэг. Шийдвэр гаргагчдыг нь бодлогоор хэт баяжуулаад, тэр байдлаасаа эргэж гарах гарцгvй болгочихоор улс орныхоо эрх ашгийн эсрэг ямар том алдаа хийснээ хэт хожуу ухамсарласан баячууд тэмцлээ далд террорист хэлбэр лүү оруулж, нууцаар санхүүжүүлж эхэлдэг. Монгол улсын хувьд эдийн засгийн багтаамж бага, хүн ам цөөн тул анхнаасаа торлох бодлогоос нь эвтэйхэн бултаад,  тоглох дүрмээ тодорхой болгочихвол дэлхийн нүүрсний бодлогод нэн таатай, тун аюулгүй хамтрагч байх болно гэдгээ ойлгуулах боломж бий.

  ДҮРЭМ- 4. Том тоглогчдын нөлөөллөөс ангид байна гэдгээ ил тод зарлая: Нүүрсний зах зээлийн хатуу ширүүн тоглоомын аргад «унахгүй байхын” тулд ойрын болон холын хөршүүдийн нөлөөнөөс ангид байхыг хичээх  ёстой. Бүх талаараа хүчирхэг хоёр том хөршийнхээ гадаад бодлогын “хар хайрцганд” түлхүүр тааруулна гэдэг амаргүй боловч түүнийг урлахаас өөр зам бидэнд байхгүй.

  ДҮРЭМ- 5. Эзэмшүүлэхгүй, харин хөлсөлье: Засгийн газраас гаргасан Таван толгойг зургаан толгойтой болгох хувилбарыг хараад энэ дүрмийг санал болгоход хүрэв. Таван толгойн нүүрсний ордны тогтоогдсон нөөц 7 орчим тэрбум тонн. Vүний бараг 30% нь 170 долларт 1 тонн нь хүрдэг коксжих нүүрс гэдгийг тооцоoнд оруулахаа больё. Тэгээд нэг тонн нүүрсийг багаар бодоход 60-70 доллар гэж үзвэл Таван толгойн ордын нөөцийн үнэ доод тал нь 450  тэрбум доллар болно. Таван толгойг зургаан толгойтой болгох уг төслөөр бол зургаа хуваасан хэсэг бүрт гадны компаниуд тус бүр 33%-ийг эзэмших гэнэ. 33 гэдэг тоог дангаар нь харахаар их биш харагдаад байгаа ч, урьдчилсан тооцоогоор олох 450 тэрбум долларын 33%-ийг бодохоор бид 150 орчим тэрбум долларыг гадныханд өгөх тооцоо хийжээ. Гэтэл таван толгойг монголын үндэсний компаниуд болон ард түмэн хувьцаагаар дангаараа эзэмшээд дэлхийн хамгийн өндөр технологи эзэмшсэн, хамгийн өндөр мэргэжилтнүүдээс бүрдсэн хамгийн шилдэг удирдлагын багийг хөлслөөд ажиллуулья, тэгээд олсон ашгийг нь монголчууд дангаараа хүртье гэвэл тэдэнд бид хэр их мөнгө төлөхөв. Судалгаанаас үзэхэд дэлхийн шилдэг 50-н гүйцэтгэх захирлын тус бүрийнх нь дундаж орлого жилийн 10 сая доллар байна. 2008 оны дүнгээр хамгийн дээд цалинг Блэкберриг vйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Майкл Лазаридис гэж хүн 51 сая долларын цалин авснаар тэргүүлжээ. Тэгвэл гадныханд өгөх гээд байгаа 33%-д ноогдох ашгаар бид Майкл Лазаридис шиг дэлхийн 100-н шилдэг менежерийг хөлсөөр ажиллуулна гэж тооцоход ердөө 5.1 тэрбумыг л зарцуулна. Vлдсэнээр нь буюу 145 орчим тэрбумаар юу юу хийж болохыг төсөөлөөд үзэцгээе. 15 сая доллараар орчин үеийн гайгүй эмнэлэг барьдаг гэж үзвэл бид 9700-н шинэ эмнэлэг барьж болох нь.  Энэ бол зөвхөн гадныханд өгнө гээд байгаа 33% дээр л хийж байгаа тооцоо. Мэдээж бидэнд ийм олон тооны менежерүүд хэрэггүй болохоор тэр хэмжээгээр Монголд үлдэх ашиг нэмэгдэнэ.

   ДҮРЭМ- 6. Төр хамгийн муу менежэр гэдэг батлагдсан үнэнийг хүлээн зөвшөөрье. Гадныханы эрж олсон зэсэн дээр улс төржиж болсон юм, өөрсдөө олж нээсэн Таван толгойн нүүрсэн дээр  улс төржихыг ч ёстой нэг үзүүлнэ биз гэх  хардлага их байна. Их хурлын танхимд хүртэл ороод ирсэн энэ хардлага зүй ёсны юм. Төр хамгийн муу менежэр байдаг нь дэлхийд нэгэнт нотлогдож, батлагдсан үнэн. Таван толгойд энэ адгийн муу менежер ирж суугаад ахин засагдашгүй алдаа хийх вий гэсэн түгшүүр байна. Айж түгшихийн учир гэвэл үр өгөөж нь ядарч туйлдсан ард иргэдэд  бус, эрх мэдэлтэнгүүдэд шингээд алга болдогт байна. Мэдээж шийдвэр гаргах гэж байгаа улсууд чухам үүнийг л хүсч байгаа нь ойлгомжтой. Ийм ч учраас төр хамгийн муу менежер байдаг. Иймд монголынхоо болон дэлхийн шилдэг менежмэнтийн баг сонгон шалгаруулж, тэдэнд итгэл хүлээлгэх нь “Улс ба нүүрс” хөтөлбөрийн амин сүнс гэдэгт итгэх нь чухал. “Нам, засаг мэдэж байгаа байлгүй дээ” гэхшүү маягийн эрт баларын сэтгэлгээгээр хандаж  бас  “ХАМТДАА ЧАДНА” гэсэн  халхавч лоозонд хэт итгэвэл юу болох бол? Шударга ёс алдагдсан, төрийн мөн чанар хямралд орсон энэ эгзэгтэй үед манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэргэжлийн сэтгүүлчид “Хамтдаа чадна” гэсэн хоёр сайхан үгийн борлуулалтын менежэрээр ажиллаж болж байгаа юм уу? Бид «улс ба зэс» гэсэн тоглоомонд хожигдсон. Дахин хожигдох эрх «улс ба нүүрс» дээр байж таарахгүй. Иймд дээрх дэвшүүлсэн дүрмүүдийг эрх мэдэлтнүүд хэрхэн ойлгож байгааг судалж мэдэх «Vндэсний аюулгүй байдал-үнэт зүйлсийн аян»-д мэргэжилт нэгтнүүдээ уриалж байна. Тэднээс үгийг нь авч, үзэл бодлыг нь иргэддээ хүргэе. Vүний дараа тэдэнд итгэх эсэхээ иргэд өөрсдөө шийдэг!

    Сэтгүүлч Цагааны Оюундарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.Freecall.mn 2010-06-06 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

zochind 2010-06-06 182.160.26.220

Baabariin uridchilsan sudalgaag undes bolgoj Tavan Tolgoig mash hurdan gadnii kompanid bolomjiin uneer zarah ni zuv gej bichsen zochin olon jil urgeljilsen tarhi ugaalt-nd humuus herhen buren avtagddagiin tod jishee bolj bna Baabar chini ih gurnii bodlogiig heregjuulegch tulbort a*******n shuu dee Zuvhon oiriin jisheeg helehed ter Oyu Tolgoigoos mongolchuudiin tarhiig ugaaj ugoh hulsond 1 saya dollar avah geree hiisen baidgiin

Avatar

irgen 2010-06-06 182.160.44.141

shine sanaa uzel barimtlal devshuuljee Onolin huvid uuniig pragmatik liberalism gej helj boloh um Liberal ardchilsan uzlig yamar ch shuumjlelgui magtan duulj baisan genen ue ungurch orchin uein medlegtei zaluuchuud olchirch baigaad bayartai baina Iim bodoltoi humuus negdej uls ornihoo tuluu um hiih heregtei

Avatar

zochin 2010-06-06 96.52.36.254

Nuurs uns bolno 2015 – 2020 on gehed nuurs uns bolj nuursniig hen ch toohgui hog bolno gedgiig Baabar 2 jiliin umnu batalsan shuu dee Tiim uchir Baabariin uridchilsan sudalgaag undes bolgoj Tavan Tolgoig mash hurdan gadnii kompanid bolomjiin uneer zarah ni zuv

Avatar

citizen-d 2010-06-06 180.235.168.237

tegeed meddeg yum bol ugsenee hiigeed zugeer suugaad bga yum be medehgui setguulch iimerhuu bolomjiin sanaa devshuuulj baihad meddeg chaddag ni ihiig hiih bailgui dee setguulch huniihee uurgiig bolomjiin gargasan bn odoo ene taliin mergejiltenguud ni yu hiih bol hiih l heregtei

Avatar

zochin 2010-06-06 195.146.246.66

Tun zuv bichsen baina Uls ornoo hugjuulj ard tumniihee amidraliig uud ni tatah tsag ali hediin bolson yum bish uu Erhemuud ee

Avatar

Citizen 2010-06-06 202.70.33.218

Ñýòã¿¿ë÷ õ¿í ÿàæ ýäèéí çàñãèéí òîîöîî áîäîæ ÷àäàõàâ äýý ͺºö áàòëàõàä õý÷íýýí õýìæýýíèé õºðºí㺠õýðýãòýéã ìýäýæ áàéíà óó Ìåíåæåðèéí öàëèíãààñ ãàäíà ÿìàð çàðäàë õýðýãòýéã ìýäýæ áàéíà óó Óóë óóðõàé äýýð ìåíåæåðèéí öàëèí áèø ìåíåæåðèéí õºëñ íü íèéò çàðäëûí 10 îð÷èì õóâü áàéäàã þì Äýýðýýñ íü õàéãóóë îëáîðëîëòûí çàðäëûí òîîöîîã ìýäýæ áàéíà óó Îäîî äóðòàé íü òîãëîîìûí ä¿ðýì çîõèîõ ãýæ îðîëäîõîî áîëèìîîð þì àà

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж