
Тэрээр “Би ШӨХТГ-ын даргаар ажиллаад долоон сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нэг ч хүнийг ажлаас нь халаагүй, ажлаа хийж чаддаг эсэхийг нь харсан гэсэн үг. Гэтэл ажлаас чөлөөлөгдсөн ажилчид ажлын хариуцлагагүй, ажлаа тасалдаг, ажлын байран дээр унтдаг гэхчилэн алдаа, дутагдлыг байнга гаргаж, тухайн үед нь ч сахилгын шийтгэл ноогдуулж байсан. Харин зар сурталчилгааны хэлтсийн улсын байцаагч Д.Мөнхсолонго нь “Оллоо” компанийн удирдлагуудыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж дарамталсан, ёс бус харьцсан нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн. Ер нь төрийн албан хаагчид тохьтой ажлын байранд суучихаад хэн нэгний ирүүлсэн албан бичигт хариу бичээд суухыг хэлэхгүй шүү дээ. Ажлаа хийдэггүй нөхдөд шууд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж байх хэрэгтэй. Улсын байцаагчдыг ажлаас чөлөөлсөн нь улс төртэй ямар нэгэн холбоогүй гэдгийг онцлон хэлмээр байна” гэж мэдэгдсэн юм.