Элегестийн нүүрсний ордыг энэ жилээс олборлоно

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Элегестийн нүүрсний ордыг энэ жилээс олборлоно

Руслан Байсаровын эзэмшлийн  Тувагийн
эрчим хүчний корпораци /ТЭПК/ нь Элегестийн ордоос анх удаа 200-300
мянган тонн нүүрс олборлох гэж байна. Олборлолтын ажил энэ намраас эхлэх
бөгөөд коксжих нүүрсийг Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад, эрчим
хүчний нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Ордыг
ашиглах төслийн хүрээнд уулын баяжуулах үйлдвэр, 200 мВТ хүчин чадал
бүхий эрчим хүчний станц, Кызыл-Курагино 411,7 км төмөр зам, Ванино
боомт дахь нүүрсний терминал зэргийг шинээр барьж байгуулах юм.

Үйлдвэр
болоод төмөр замын бүтээн байгуулалтын зардлын 25 хувийг компани гаргах
бөгөөд үлдсэн хувийг банкуудаас зээлийн хэлбрээр татна. Төсөлд оруулах
нийт хөрөнгө оруулалтыг 15 жилийн хугацаанд нөхөхөөр тооцоолжээ. 2016
онд нүүрсний олборлолтын хэмжээг жилд 5 сая тоннд хүргэхээр төлөвлөсөн
байна.

Тус компани 1 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй эл
ордыг 20 жилийн хугацаатай ашиглах лицензийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын
26-нд 547,835 сая рублиэр худалдан авсан юм. Элегестийн орд газар дахь
төсөл нь жилд 13 тэрбум рублийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж шинжээчид
тооцоолж байна.    

Э.Од    

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж