Машины нэрийг өөрчлөхийг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Машины нэрийг өөрчлөхийг шаардав

Парис бүсгүй, 23 настай Зоя Рено өөртэй нь адилхан нэртэй шинэ автомашины нэрийг өөрчлөхийг “Renault” компаниас шаардсан өргөдлөө хотын шүүхэд өгсөн тухай “Independent” сонинд бичжээ. Авто үйлдвэрлэгчийн шинэ загвар Renault Zoe нэртэй нь  тэр эмэгтэйн нэр, овогтой яг таарав. Тэр эмэгтэй авто үйлдвэрлэгч  Renault Zoe  гэх цахилгаан машиныг 2012 оноос үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтөй байгаад нь дургүйцэж, шүүхээс тэр брэндийг хаахыг шаардсан гэнэ.
“Зоя эвдэрлээ… Зоя-д хэн нэгэн алагдлаа…” гэх мэтийн тоглоом, шоглоом гарч хүмүүсийн доог болохыг би хүсэхгүй гэж оюутан бүсгүй Рено өгүүлж байна. Тэр эмэгтэйн өмгөөлөгч энэ гомдлын талаар Renault компанийн оффист албан бичиг хүргүүлсэн гэв.
Renault Zoe гэсэн нэрийн талаар гарч байгаа анхны гомдол нь энэ биш юм. Өмнө нь Зоя нэртэй охидууын эцэг, эх машиныхаа нэрийг солихыг Renault-гоос хүссэн байлаа. Францад ихээхэн дэлгэрсэн нэрийг машиндаа өгсөн нь байж боломгүй зүйл гэж тэд бичсэн байна. Компанийн хувьд энэ нэр нь ирээдүйд гарах машины загварын нэр бөгөөд яг таг тогтоосон юмгүй гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж