Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ. Эдгээрийн дотор Засгийн газар дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлөгдөөгүй хэсэгт 222 тэрбум төгрөгийн алдангийг тооцоогүй зөрчил орж байна. Мөн гадаад орон, олон улсын байгууллагын 271 тэрбум төгрөгийн тусламжийн бүртгэл бүрэн бус хийгдсэн, Засгийн газраас Нийгмийн даатгалын санд олговол зохих 236 тэрбум төгрөгийг зохих шийдвэр гаргаагүйгээс Төрийн сангийн 2009 оны санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.. Засгийн газар зээлийн алдангийг тооцохоо “больжээ”
Г.Дарь