“Вива Сити”-гийн тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

“Вива Сити”-гийн тэмдэглэл

Хүүхдийн цовоо цолгиун инээдээр бялхсан Эх үрсийн баяр Яармагийн дэнжид сүндэрлэсэн “Вива Сити” хороололд хөл хөдөлгөөн, хөөр баяраар дүүрэн өнгөрлөө.

Залуусын гэх тодотголтой “Вива Сити”-д хүүхдийн баяр болох тухай сонсоод сонирхон очиж сурвалжлахаар зорьсон юм. Хүүхдийн баярын зочдоо “Вива Сити”-д хүргэж өгөхөөр цаг тутам автобус хөдөлж, унаа хөсгөнд санаа зоволгүй зорьсон газартаа түгжрэлгүй, төвөггүй хүрч ирсэн. Сонин, телевиз, нисэх, яармагийн хүмүүсээс л сургийг нь сонсож байсан энэ хороололд анх удаа ирж байгаа намайг огт өөр орчин, цоо шинэ хороолын өнгө төрх угтаж авсан юм. Хүүхдийн баяр болж байгааг хэлэх үү инээж хөөрсөн хүүхэд багачуудын өнгө, цовоонд энэ хороолол улам өнгөлөг, улам золбоотой болчихсон мэт санагдсанаа нуух юун…

Өнгө өнгийн байшин, уртаас урт гудамж, сэтгэл сэргээм усан оргилуурууд, хөшөө баримлуудтай хамт хүүхэд бүхний хүсэл татсан тоглоом наадгай, урлагийн тоглолт, үлгэрийн баатруудын парад энд өрнөж байсан юм. Эх үрсийн баяраа хорооллынхоо 1400 гаруй өрхийн хүүхэд багачуудтай тэмдэглэхээр М-Си-Эс Пропертийз Холдинг компанийн залуус “Вива Сити-Хүүхдийн баяр” буюу “Street Festival”-ыг зохион байгуулсан нь энэ аж. Харин М-Си-Эс-ийнхний зохион байгуулсан энэ арга хэмжээнд зөвхөн хорооллын оршин суугчдаар хязгаарлагдсангүй тэдний найз нөхөд, ах дүү нар гээд сэтгүүлч миний нэгэн адил “гадны” зочин олон байлаа.

Арга хэмжээний үеэр “Мандухай сэцэн хатан” хөгжимт усан оргилуурыг нээж, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Мандухай хатны дүрээрээ хоёр баатрын хамт хүрэлцэн ирсэн нь хүүхэд багачуудын төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа. Энэ үеэр “Мандухай сэцэн хатан” хэмээх гайхамшигт аялгууг зохиосон Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Хөгжим, ус, хөшөө гурав нэгэн зэрэг хоршиж байна” хэмээн онцлон хэлсэн юм. Энэ хороололд үүнээс гадна гурван ч том усан оргилуур бий. Амарч тухлах, ярилцаж зугаалах таатай орчныг бүрдүүлсэн энэ хороолол гадаад, дотоодоор зорчиж үзсэн нэгэнд нь Лондонгийн гудамжийг санагдуулж байна гэлцэж байв. Үнэхээр ч Лондонгийн алдарт хоёр давхар улаан автобус “Вива Сити”-д байрлаж байгаа нь хорооллын содон нэгэн чимэгбайлаа.

Харин Туулын эрэгтэй ойр байрлах хүүхдийн тоглоомын талбайд хүүхдээ тоглуулж, голын эрэг дээр нарлаж суунгаа өдрийн хоолоо идэх хүмүүс агаар сайхантай, эгээ л хөдөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байна хэмээн ам уралдан ярьж байсан юм.

Туулын хөвөөнд шинэхэн хорооллын, шинэлэг баярт оролцохоор хүрэлцэн ирсэн бидний хэдэн зочдод “Вива Сити” хэзээ ч мартагдахааргүй хүүхдийн баяр “бэлэглэсэн нь” энэ. Удахгүй яг л кинон дээр гардаг шиг задгай театр ашиглалтанд орох юм билээ. Бас нэг шинэ мэдрэмж, шинэ хотын соёл… Задгай кино театрын нээлтийг тэсэн ядан хүлээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж