Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.06.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Турк Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөнд оролцохоор маргааш Бүгд найрамдах Турк улсын Стамбул хотноо айлчлахаар болжээ.
Энэхүү байгууллага нь Ази тивийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, итгэлцэл, байгаль хамгаалал, терроризмтай тэмцэх гэх мэт тус тивийн өнөөгийн амин чухал асуудлуудыг ярьж хэлэлцэх, шийдвэр гаргах зорилготой байгуулагджээ.
Монгол улс 2010-2012 оны хооронд уг үйл ажиллагааны 5 үндсэн чиглэлийн нэг болох “Байгаль экологийн хүрээнд итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үндсэн зохицуулагчаар ажиллахаар болж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж