Италид титэм вирусын халдвар бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Италид титэм вирусын халдвар бүртгэгдэв

Италид титэм вирусийн халдвар авсан гурван тохиолдол бүртгэгджээ. Тус улсын эрүүл мэндийн байгууллага байдлыг анхааралтайгаар хянаж байгаа гэнэ.

Дэлхийн улс орнуудад 30 хүний аминд хүрсэн титэм вирусээр халдварласан анхны тохиолдол Италид бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Халдвар авсан гурван хүнийг Флоренцийн эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа гэнэ.
Титэм вирусийн халдвар авсан эхний тохиолдлыг Италийн Эрүүл мэндийн яам баасан гаригт мэдээлжээ. Тоскана мужид тогтмол оршин суудаг 45 настай гадаадын иргэн саяхан Иорданаас  буцан ирсний дараа өвчин нь илэрчээ. Тэрээр  томуутай байсан хүүхэдтэйгээ уулзсан байв. Эмч нар нягтлан тогтоосны явцад өөр хоёр халдвар авсан хүнийг олж илрүүлсэн байна. Эхний өвчтөний хоёр настай зээ охин мөн ажлын газрын нэг хүн вирусын халдвар авсан байв.

Шинэ вирусийн геномыг Нидерландын Эразмын нэрэмжит төвд  анхлан тайлаад hCoV-EMC (human Corona Virus-Erasmus Medical Centre) гэж индексжүүлсэн юм. Нарны титмийг санагдуулах олон ургацаар вирусийн гадарга нь дүүрсэн учир титэм вирус гэж ч түүнийг нэрлэдэг. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж