Тайваньд газар хүчтэй хөдлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Тайваньд газар хүчтэй хөдлөв

Тайчун

Фото: Howard61313 / Wikipedia

Ням гаригт Тайванийн арал дээр 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас байшин барилга нурж, сүйдсэн тухай Reuters агентлаг мэдээлсэн бол Agence France-Presse агентлагийн мэдээгээр нэг хүн амиа алджээ.

Газар хөдлөлтийн төв нь арлын гурав дахь том хот Тайчунаас зүүн өмнө зүгт 38 км-ийн зайд байсан гэнэ. Голомт нь газрын гүнд 14 км-ийн гүнд байжээ. Арлын төвд газар хөдөлсний улмаас хий дэлбэрсэн мэдээ байна.  Мөн Тайванийн нийслэл Тайбэйд чичирхийлэл мэдрэгдсэн байв. Үндэсний дархан газар Алишаньд хаданд авирагч нурсан чулуунд цохиулан амиа алджээ.

Тайвань нь дэлхийн сейсмогийн идэвхтэй бүс “галт  цагираг”-т ойр байдаг. Энэ цагирагт багтдаг Филиппинд зургадугаар сарын 1-ний орой газар хөдөлсөн ба газар хөдлөлтиийн хүч нь 5,7 магнитуд байв. Барилга байгууламж эвдэрч, наад зах нь есөн хүн хэлмэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж