Долоон ордыг жагсаалтад нэмэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Долоон ордыг жагсаалтад нэмэхийг дэмжлээ

Уул уурхайн сайдаас өргөн барьсан “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" төслийг УИХ-д өргөн мэдүүлэх тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ. УИХ-ын 2010 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Энэхүү төсөлд тусгаснаар Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах юм байна. Уул уурхайн сайдын 2012 оны 85 дугаар тушаалаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод нэмж хамааруулах ордыг судалж асуудал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 39 орд, түүнчлэн 2007 оноос хойш хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон томоохон 25 ордыг судлаад ашигт малтмалын нөөц, чанар, дэд бүтцийн байдал, зах зээлийн эрлэт хэрэгцээ, бүс нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр зэрэг үзүүлэлтийг харгалзан зарим ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал боловсруулсан байна. Энэ үндсэн дээр стратегийн орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын ордын залгаа жигүүрээр бүртгүүлж буй нөөцийг стратегийн ордын үргэлжлэл гэж үзэх, ордыг иж бүрнээр ашиглах асуудал чухал байгааг зэргийг харгалзан нэр бүхий долоон ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд нэмж хамааруулахаар төсөлд тусгажээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж