
Өнөөдөр өглөөний тоглолтод орчин цагийн их гурвал гэгдэж байгаа Крис Бош, Дуейн Вейд, ЛеБрон Жеймс нар тун бага оноо авсан нь багаа хожигдоход хүргэсэн гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна. “Миний хувьд энэ удаагийн тоглолт маш муу тоглолт болсон гэж үзэж байгаа. Бид өөрсдөдөө хэтэрхий итгэчихсэн байж. Тоглолт ерөөсөө гарсангүй. Өнөөдрийн тоглолтыг мартаад дараагийн тоглолтдоо анхаарах нь бидний хувьд маш чухал асуудал” гэж “Майами Хит”-ийн ЛеБрон Жеймс ярьжээ. Өнөөдөр “Майами Хит”-ийг хожиж долоо дахь тоглолтыг гаргасан “Индиана”-чууд хамгийн сүүлд 2000 онд бүсийнхээ аваргаар шалгарч байсан юм. Харин NBA гэж нэрлэгдсэнээс хойш нэг ч удаа түрүүлж байгаагүй билээ.