Ираны эсрэг хоригоо бага зэрэг суллав

Хуучирсан мэдээ: 2013.06.02-нд нийтлэгдсэн

Ираны эсрэг хоригоо бага зэрэг суллав

АНУ  Ираны эсрэг авч хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг арга хэмжээг гэнэтхэн суллав. Америкийн компаниудад нарны эрчим хүчний зай, компьютерийн программууд зэрэг зарим нэг техник, төхөөрөмжийг худалдахыг эрх баригчид зөвшөөрчээ. Энэ тухай Вашингтон дахь хоёр эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ алхмаар Ираны зах зээлд  "Apple"-ийн гар утаснуудыг албан ёсоор орох боломжтой болгож байна.  Тэднийг өмнө нь зөвхөн хар зах дээр л олж болох байлаа. Иранчуудад сонгуулийн өмнө ийм алхам хийн сайн санааг америкчууд гаргаж байгаа бололтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж